Түүнийг мэдэх ойр тойрны хүрээнийхэн ингэж хэлж байна. Улсын Дээд шүүх, нийслэл дүүргийн шүүхэд насаараа ажиллаж, тэтгэвэртээ гарсны дараа Консент компанийг байгуулан мэргэжлээрээ ажиллаж байсан байна. Нас сүүдэр 70 шахсан, Монгол улсын гавьяат шүүгч Л.Бямбааг өнгөрсөн Пүрэв гарагийн орой, ажил тарсны дараа барьж саатуулсан. Ердөө л 72 цаг саатуулах учиртай мөрдөн байцаагчид бямба, ням гарагийг давхцуулан хугацааг хэтрүүлсэн байна.
"Амиа хорлосон" гэх өдөр Л.Бямбааг 3 цаг орчим гадуур байцааж шалгасан гэх ч мэдээлэл цацагдаж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь Л.Бямбааг "амиа хорлосныг" 3 цагийн дараа л мэдсэн гэнэ. Одоогоор Л.Бямбаагийн цогцсыг шүүхийн үндэсний төв дээр шинжилж буй юм байна. Гаднын нөлөө бий эсэхийг тогтооно гэж эх сурвалж мэдээллээ. -Бямбаа шүүгч бол хуулийг сайн мэддэг. Юу хийх, юу хийхгүйгээ ч мэдэх өндөр мэдлэгтэй, мөн ухамсартай шүүгч. Хэнд юу хэлэхээ ч мэднэ. Биеийн эрүүл мэнд сайн, хатуужил сайтай, тэвчээртэй нэгэн. 72 цагийг өлхөн дараад гараад ирэх хуульч. Тэр хар буруу үйл хэрэг хийж байгаагүй. Тэгээд ч амиа хорлох нэгэн биш гэж ар гэр, найз нөхөд нь үзэж байна.
Тэд үнэнийг тогтоолгоно, хань ижил, ээж, эмээ, эгч, найз нөхрийнхээ ариун нэр төрийг сэргээлгэнэ гэж мэдэгдлээ. Түүнийг амиа хорлосон гэдэгт бид хэзээ ч итгэхгүй. Ингэж ойр дотныхон нь дүгнэж байна.
О.НОМИН
МАНАЙ БЭЛТГЭДЭГ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ