Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их хурал энэ долоо хоногт болно. Хурлаар дүрмээ шинэчилж, Танхимыг ирэх 4 жилд удирдах багаа сонгоно. Одоогийн дарга Лхагважав улиран сонгогдохоор дахин нэр дэвшиж буй бол, түүнтэй өрсөлдөж ялагдсан UFC группийн ерөнхийлөгч Амартүвшин даагаа нэхнэ гэдгээ илэрхийллээ.
-Та хоёрт боломж байсан. Лхагважав 4 жил дарга, Амартүвшин 4 жил тэргүүлэгчээр ажилласан. Бодсон санаснаа ажил хэрэг болгох хангалттай хугацаа, эрх мэдэл байсан. Юу ч хийж чадсангүй. Тиймээс Танхимын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулахад гар бие оролцохоор шийдвэрлэлээ. Тиймээс нэр дэвшинэ гэж Хасын гэх тодотголтой эдийн засагч Ганхуяг мэдэгдлээ.
О.НОМИН
МАНАЙ БЭЛТГЭДЭГ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ