Хүний амь үнэтэй. Аминаас үнэтэй зүйл гэж үгүй. Гэмт хэрэгтэн ч бай, сайд дарга нар ч бай, чөлөөт нийгэмд ч, эрх нь хязгаарлагдсан шорон, хоригдох байранд ч амьд явах эрхтэй. Тийм баталгааг ч төр иргэнийхээ өмнө хариуцдаг. Хоригдож буй хүмүүст нарийн чанд хяналт тавьдагийг иргэд мэдэх болсон. Шаардлагатай бол камержуулж, үйл хөдлөлийг ч хянадаг.
Тэгвэл 68 настай гавьяат хуульч эмэгтэй яагаад амь насаа алдав. Түүнийг "амиа хорлосноос" хойш 3 цагийн дараа хоригдох байрны хянагч цагдаад мэдэгдсэн нь ямар учиртай вэ? Яагаад эхнэрийг нь, ээжийг нь хэл улгүй баривчилж явчихаад, нас барснаас нь 7 цагийн дараа ар гэрт нь мэдэгдэв? Энэ шударга явдал уу? Хөхний даруулгаараа боомилж, амиа хороосон гэх цуу тарж байна. Тийм боломж бий юу? Байсан ч, хуульч Бямбаа ингэх хүн мөн үү? Гэдэг асуултууд ар араасаа цуварч байна.
Одоохондоо Бямбаа хуульчийн ар гэрийнхэн шоконд орсон тул юу хийхээ, хэнд хандахаа мэдэхгүй байна гэх мэдээлэл дуулдана. Гэхдээ талийгчийн хань ижил, үр хүүхэд нь үлдсэн. Танил нөхөд, найз нар нь ч бий. Хуулийнхан учраа мэдэх хүмүүс өөрсдөө үнэний мөрөөр явах биз. Ямар ч гэсэн Бямбаагийн ар гэрийнхэн байцаагчид, тус Хоригдох ангийн удирдлага бүрэлдэхүүнээс шүүгч Бямбаагийн эрдэнэ мэт амь насыг нь нэхэж, үнэнийг тогтоолгож, талийгчийн нэр хүндийг сэргээлгэхээр зэхэж эхэлжээ.
О.НОМИН
МАНАЙ БЭЛТГЭДЭГ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ