Өвлийн Универсиад наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр /2019.02.26/ боллоо. ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны 3-р сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн ХХIX Универсиад наадамд нийт 11 төрлөөр зохион байгуулагдана. Нийт 60 орны 3500 гаруй төлөөлөгчид тус наадамд оролцох юм байна.
Монголын олимпийн холбоо нь БСШУСЯ, БТСГ-тай хамтран ажиллаж цана, шорт трейк, уран гулгалт, фристайлын таван спортын төрөлд баг тамирчдаа оролцуулахаар бэлтгэсэн юм. Тодруулбал :
Цанын багийн бүрэлдэхүүнд : Эрэгтэй А.Ачбадрах,С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл
Цанын багийн бүрэлдэхүүнд : Эмэгтэй А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг,
Дасгалжуулагч : Б.Энх-Амгалан
Шорт трейкийн төрөлд : Эрэгтэй Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр,
Шорт трейкийн төрөлд : Эмэгтэй Ц.Мөнхчимэг, Д.Хулан,Б.Нангид
Дасгалжуулагчаар : Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од
Уран гулгалтын төрөлд : Г.Марал-Эрдэнэ,
Дасгалжуулагч : А.Шинэсаран
Фристайлын төрөлд : С.Тэмүүлэн, Г.Буянт
Нийтдээ 16 тамирчин, 6 дасгалжуулагчаас гадна дөрвөн алба хаагч нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Энэ удаагийн наадмаас эхлэн Монголчууд анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдээр оролцож байна. Мөн БТСГ, МОХ-ноос бэлдсэн Испанийн “КЕЛМЕ” брэндийн найман иж бүрдэл хувцсыг захиалан хийлгэж гардуулан өгсөн юм.
З.НУРЖАН