ТАНХИМ ЯАГААД САЙН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙДЭЭ ХҮРСЭН БЭ?

2019-02-26  

Монголын олон салбар гажуудсан. Танхим ч түүний нэг жишээ болжээ. Монголын бизнесийн акулууд нэгдээд Их Хурлаараа баталсан дүрэм нь ч хөгжилд саадтай. Танхимын ерөнхийлөгч, Танхимын дарга гэдэг хоёр сонгуультантай. Одоогоор Лхагважав, Оюунчимэг гэж олон толгойтой могой гэдэг шиг удирдлагын бүтэцтэй. Дээр нь дэд ерөнхийлөгч нарыгаа ч бас Их Хурлаасаа сонгосон. Хэн хэндээ ч захирагддаггүй. Үүрэг даалгавар өгөх, тайланг нь сонсох боломжгүй. Гадны байгууллага танхимын ерөнхийлөгч, танхимын даргын хэнтэй нь харьцахаа, тэдний статусыг ойлгоход бүрхэг. Ийм л дүрмийг баталснаар энэ байгууллага сүүлийн 4 жил мунгинажээ. Ядаж байхад Танхимын ерөнхийлөгчийг Удирдах Зөвлөлөөс томилдог тул Удирдах зөвлөлдөө барьцаалагдсан ерөнхийлөгчтэй. Танхим удирдлагын түвшиндээ зөрчилдөөнтэй дөрвөн жилийг барж байна. Өөрийн гэх байр оронтой. Үүнийг өмнөх дарга Дэмбэрэл босгосон гавьяа зүтгэлтэй. Дан ганц өргөө байр биш, мөн 7 тэрбум төгрөгийг өвлүүлсэн гэдэг. Одоогоор Танхим жилийн 4 тэрбумын орлоготой гэх. Түүнийгээ ч ил тод тайлагнадаггүй нь гишүүдийн дургүйцлийг төрүүлж байна.

Өмнөх Дэмбэрэл даргын үед өвлүүлэн үлдээсэн гэх 7 тэрбум төгрөгийг Танхимын дарга Оюунчимэг Хас банкинд хадгалуулсан сураг ч дуулдана. Ханшийн зөрүүгээр энэ мөнгөний дүн хэд болсныг гишүүд асуухаар зэхэж байна. Одоогоор Танхимын ерөнхийлөгч Лхагважав, дарга Оюунчимэг хоёр нь бие биенээ шүүх, хуулийн байгууллагад харилцан өгсөн мэдээлэлтэй Их хуралтайгаа золгож байна. Тэд өөр хоорондоо хэрэлдэж хүчээ барснаар, гишүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж чадсангүй гэх дүгнэлтийг хийж болох нь.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?