ХОТЫН ДАРГАД ӨРСӨЛДСӨН С.АМАРСАЙХАН ОЛОНХИЙН САНАЛ АВЛАА

2019-02-27  

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлаар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшсэн. Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван төлөөлөгчийг төлөөлөгчдийн саналаар баталсан юм.

Санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгч оролцож, тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл дүнг танилцууллаа. Санал хураалтын хайрцагнаас хүчинтэй 44, хүчингүй 1 саналын хуудас гарсан байна. Нэр дэвшигч С.Амарсайхан 25, С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн санал авчээ. 

  

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас олонхийн буюу 56.8 хувийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлэхээр тогтоол баталлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ямар ч бн манангийн бүлэг буюу м.энхболдын хүн хотын дарга болсонгүй энэ маш чухал с.Амарсайхан танд баяр хүргэж ажлын амжилтыг хүсэн ёрөөё шударга иргэдтэйгээ ойр байгаарай танай хотын захиргаанд манангийн хүмүүс их шүү таныг харлуулах ажил их явагдах бх зоригтой бгаарай амжилт 2019-02-27
bgl:Noenii box xedii myy bolobch yldag l baixgyi yu. EC -s exleed bygd, bygd teneg garyyd deeshee gardag ni gantsxan Mongold ym daa . 2019-02-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?