ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО.

2016-04-15  

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 2-4 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт :1 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?