Д.ЖАРГАЛСАЙХАН: ТА НАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАЖ ӨССӨНИЙГ МЭДЭХ ҮҮ?

2019-03-01  

Монгол улсын засгийн газар эдийн засаг өссөн тухай ярьж буй. Яаж өссөнийг Та бүхэн мэдэх үү? Бүх төрлийн татварыг нэмсэн. Татвар нэмэгдэж 30 хувь болсон. Бид үүнд баярлах уу, бизнес эрхлэгчид ээ! Нэмэлт баялаг бүтээсэн зүйл үгүй. Дээр нь бид өөрчлөлт, шинэчлэлтэнд бэлэн үү? Ойрын жилүүдэд хиймэл оюун ухаан ажлын байрыг эзлэх болно. Ажлын байр 65 хувиар цомхотгох судалгаа гарч байна. Бид үүнд бэлэн үү? Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 60 нас хүрч байна. Дэлхийд Худалдааны Танхим бий болоод 340 жил болж байна. Бид Танхимыг сайн ажиллуулья, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргая, дэвшил өөд хөтлөе гэж бодож буй бол амжилттай яваа Дэлхийн ХАҮТ-ын туршлага, түүхийг судлах ёстой. Танхим бол нэг л даргатай байх ёстой. Хоёр даргатай байж болохгүй. Дарга, гүйцэтгэх захирал хоёрыг салгахгүй бол төөрөлдөөд, бүр сүүлдээ өөрсдөө ч төөрөлдөж байна.

Харин дарга гэнэ үү, ерөнхийлөгч гэнэ үү, энэ хүний дор хэд хэдэн дэд ерөнхийлөгч байх учиртай. Ерөнхийлөгч нь цалингүй ажилладаг. Ийм л бүтцийг бид сонгох ёстой. Ерөнхийлөгч нь гадаад ертөнцөд танигдсан, мэдлэг, чадвартай, хэлний өндөр боловсролтой хүн байх ёстой. Ийм шалгуур, шаардлагыг тавьж болно. Харин намын дарга хүн дэвшиж болно. Тэр хүн ерөнхий сайд ч болж болох шүү дээ. Тэр тусмаа сайн. Төр засагтай бодлогоо нэгтгэнэ. Ингэж Их Хурлын төлөөлөгч Де факто Жаргалсайхан хэлснийг төлөөлөгчид талархан угтлаа.

 

 

О.НОМИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin: bidnii tsalin nemegdeedgui ee Gebch tatbar bol Baruunii hogjson ornii jishgeer shulj bn.Aimaar bn le Gazriin alband Ner soliulah gd ochtol tatbar ged Shuud 240.0 tog bicheed Tatbariin gazar ru ya****lj Tatbariin gazraas 3 hunii gariin usegtei alban bichig abch bj Gazriin ner solij ogch bn lee Estoi shulaad eheljee .Bidend ogoojtei Niigem bish harin tatbar torguuliar Asar ih mongo ulsad Toblorch bg 2019-03-03
gaha:medehguishtee andaa 2019-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?