Өрсөлдөгчдөд зориулж дүрмээ зохиодог явдлаа дарга нар зогсоох хэрэгтэй. Намын харьяалалтай хүн нэр дэвшиж болохгүй гэсэн заалтыг шинээр дүрэмдээ оруулахаар бэлдсэн байна. Ингэж яс, үндэс, эр, эм, өндөр, нам, жалга дов, үзэл бодлоор нь хавчиж болохгүй. Нэр дэвшигчдээс намын дарга нь ганцхан би л байгаа. Тэгэхээр энэ дүрмийг надад зориулж зохиожээ. Би бол эрх баригч намын дарга биш. Бизнесмэнүүдийн хурлыг тоож ирсэн цорын ганц улс төрийн намын дарга. Би та бүхний эрх ашгийг хамгаалахын төлөө зүрхээ сонсож, сэтгэлээ чилээж, та бүхнийхээ дуу хоолой болж ирснийг төлөөлөгч Та бүхэн мэднэ. Танхимд хийх ажил их байна. Бизнемэнүүдэд зовлон их байна. Түүнийгээ Их Хурлаараа сайн ярьж авцгаая. Яагаад үг хэлэх хүн бүрийг чичилж, хурал үймүүлэгч, эсэргүү гэж хараад байгаа юм бэ? Дүрмээ ч сайн хэлэлцэе гэж МХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Жаргалсайхан тус хурлын тэргүүлэгчдэд хандаж хэллээ.
Ц.ХИШГЭЭ