Эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ харсан толгойтой МҮХАҮТ-ийн өнөөгийн явцгүй бүтцийг хуучнаар нь хадгалах хүсэл эрмэлзэл Их Хурлын явцад илэрхий цухалзаж байлаа.
-Ерөнхийлөгчийг сонгодсон Удирдах Зөвлөлийн 75 гишүүнээс сонгоно.
-Удирдах зөвлөлийн гишүүнээр өмнө нь УЗ-ийн гишүүнээр л ажиллаж байсан төлөөлөгчийг сонгоно.
-Удирдах Зөвлөлийн даргад УЗ-д сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан хүн нэрээ дэвшүүлнэ. Удирдах Зөвлөлийн даргад улс төрийн намын харьяалал бүхий хүнийг нэрээ дэвшүүлэхийг хориглоно.
-Хяналтын зөвлөлийн удирдамжийг Удирдах Зөвлөл батална.
Дүрмийн өөрчлөлтөд иймэрхүү ардчилсан бус, өөрсдийнхөө дахин сонгогдох эрхийг баталгаажуулах, хяналтгүй дураараа авирлахыг санаархсан заалтыг тусгахыг оролдсон нь төлөөлөгч гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй учирч нуран уналаа. Танхимын ерөнхийлөгч өнгөрсөн 4 жилд ямар ч эрх мэдэлгүй, шүдгүй арслан, саваргүй бартай мэт арчаагүй байсныг төлөөлөгч бүр хэлж шүүмжиллээ. Танхимын ерөнхийлөгч нь УЗ-өөс сонгогдсон учир нэг талаас УЗ-дөө барьцаалагдсан, хоёрдугаарт, ерөнхийлөгчийн дараачийн албан тушаалын хүнийг Танхимын дарга гэж нэрлэн, түүнд мөнгө санхүү, гадаад дотоод харилцаа, хүний нөөц, өдөр тутмын удирдлагыг бүрэн даалгасан байна. Үүнийг л эрх мэдэлгүй, шүдгүй арслан гэж нэрлэсэн. Тэгвэл энэ санал хамгийн түрүүнд унаж, бусад нь дараалан "мөс" мэт хайлсан. Ерөнхийлөгчийн төлөө санал өгөх үйл явц үүрийн 03.00 цагт эхэлж, Нийт 484 төлөөлөгч санал өгснөөс 50+1 хувийн саналаар UFC группийн ерөнхийлөгч Амартүвшин ялалт байгуулж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 127 саналаар Лхагважав, 73 саналаар Ганхуяг, 25 гаруй саналаар Жаргалсайхан удаалсан байна.
Control.mn сайтаас явуулсан судалгааны хамгийн сүүлчийн дүн ингэж гарч байжээ. Өрсөлдөөн Лхагважав, Амартүвшингийн хооронд өрнөнө гэж олон нийт саналаа өгсөн байна.
-Өмгөөлөгч -Холбогч -Чиглүүлэгч -Дэмжигч Танхим байна гэж мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон.
Намтар: Төрсөн газар нутаг- Булган аймаг.
Ам бүл -6
Мэргэжил-Үйлдвэрлэлийн менежмент Төгссөн сургууль-ШУТИС, 1996-2000 он.
Хэлний мэдлэг - Япон, англи хэл
Ажлын туршлага:
-Ньютел компани.(Мобиком)-ийн маркетингийн менежерээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
-MSC компани. Маркетингийн менежер, 2000-2001
-Спирт Бал Бурам компанийн маркетинг хариуцсан дэд захирал 2002- 2005
-UFC групп. ТУЗ-ын дарга 2005.
-Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, 2015-2016
Шагнал урамшил:
-Оны шилдэг энтерпренёр, 2008 он
-Алтан гадас одон, 2012 он
-Бизнесийн салбарын оны залуу, "Next stop" 2014
Ц.ХИШГЭЭ