САНГУУДЫГ НЭГТГЭХ НЭРЭЭР ЭРХ МЭДЭЛТНҮҮД ГЭМТ ХЭРГИЙНХЭЭ НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАЖ БОЛЗОШГҮЙ

2019-03-01  

Засгийн газар 29 санг нэгтгэж, 15 сан болгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай мэт харагдавч, өөрсдийн авсан, завшсан үйлдлийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллах үйлдэл болж байна гэж "Хэвтүүл" хөдөлгөөнөөс үзлээ.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал болох жаран тэрбумын схемийн дагуу гарч тирсэн УИХ-ын гишүүд Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм зэрэг хэд хэдэн хууль дүрмүүдийг зөрчсөн гэдэг нь тодорхой болсон байна.

Тухайлбал “Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн,улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалт, мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл нэг жилээс таван жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ заалтуудыг зөрчин, итгэл хүлээлгэн сонгосон иргэдийнхээ боломжийг хулгайлсан ч эрх баригчид хариуцлага тооцохгүй өнөөг хүрлээ.

Өнөөдөр монголчууд ямар амьдарч байна? Жар гаруй сая малтай, хөрсөн доороо эрдэнэсээр дүүрэн асар уудам нутагтай, оюуны өндөр чадамжтай гуравхан сая хүн ядуугийн туйлд амьдарч байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагаас энэ бүхэн бий болж байна. Иймд:

1. Бүх түвшиндээ хуулиа тэгш хэрэгжүүлэхийг шаардаж байна

2. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтын биелэлтийг хатуу шаардаж байна.

3. Төрийн хулгайнуудыг хуулийн өмнө хэвтүүлцгээе хэмээн уриаллаа.

 

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?