Г.ЭРХЭС ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ

2019-03-01  

Үйцай сургуулийн 4 а ангийн сурагч Эрхэс 1000 хүнд нэг тохиох цусны хүнд өвчин тусаж БНСУ-д эмчүүлж байна. Эмчилгээний зардал өндөр тул хүүгийн эмчилгээ бүрэн хийгдэж чадахгүй байгаа тул тус сургуулийн багш сурагчид ангийн нөхдүүд нь хандивийн аян өрнүүлжээ. Хүүхдүүд хандивийн тоглолт зохион байгуулах, шүлгийн ном хэвлүүлж борлуулах, аав ээжийнхээ ажил дээр хандивийн хайрцаг аялуулах гээд бяцхан хүүд амьдрал бэлэглэх бүхий л боломжийг эрэлхийлж байна.

Өндөр төлбөртэй эмчилгээнд зарцуулах мөнгө хомс тул өдөр өдрөөр аргацаан хийлгэж байгаа эмчилгээ нь тасалдах эрсдэл өндөр байгаа юм байна. Тиймээс ангийнхаа найзыг хурдан эдгэрч хичээлдээ ангидаа ирэх мөчийг тэд хүлээж өндөр төлбөртэй эмчилгээнд нь дэм болохоор өөрсдийн чадлын хирээр хандивын аяныг аав ээж сургуулийнхаа захиргаатай хамтран хийж байна.

Тус сургуулийн 7-р ангийн  сурагчид өдөр бүр ээлжлэн аав ээжийнхээ ажлын газар томоохон худалдааны төвүүдээр явж хандивийн хайрцаг аялуулж байгаа аж.

Харин 10 б ангийн ах эгч нар нь “Эрхэс хүү”-д шүлгийн ном хэвлүүлэн борлуулж орлогоо хандивлаж байгаа юм байна.

Түүний сууж байсан ширээ нь хоосон байх нь өдөр бүр хичээлдээ ирэх ангийнх нь хүүхдүүдэд ямархан хүнд байгааг төсөөлөхийн аргагүй. Ангийнхан нь найзыгаа эдгэрээд ирээсэй гэсэн чин хүслийг өдөр бүр шивнэн залбирч монголчуудаасаа сэтгэлийн хандив хүслээ.

Эрхэс хүүгийн ар гэрийнхэн хүүгээ эмчлүүлэхийн тулд орон байраа зарж зээл авч эмчилгээний зардалд бүхнээ зарцуулсан байна. Цусны хүнд өвчин тул аав, ээж, мөн 4 настай бяцхан дүү нь хүртэл донор нь болж байна. Монголын ирээдүй болсон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх энэхүү аянд нэгдэж ХААНБАНК: 5003445055  А.Ганчимэг гэх дансанд сэтгэлийн өргөл өргөөрэй.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:ямар өвчин юм бол жаахан дэлгэрэнгүй мэдээлэл оруулаач 2019-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?