ЭРХ БАРИГЧ МАН ТҮҮХЭНДЭЭ ДӨНГӨЖ 9%-ИЙН РЭЙТИНГТЭЙГЭЭР 98 ДАХЬ ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОЛОО

2019-03-01  

Гуравхан жилийн өмнө 65 суудал авч, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН-ын рэйтинг шалдаа унажээ. Түүхэндээ анх удаа хоёр оронтой тооноос доош орж, 9 хувь дээр тогтсон байна. Ийм л үзүүлэлттэйгээр МАН түүхт 98 жилийн ойгоо угтлаа. Эдийн засаг сайжирсан гэж Сангийн сайд нь сайрхан ярьж байна. Харин бие даасан эдийн засагч Жаргалсайхан, - Та нар эдийн засаг өссөн гэж бодож байна уу? Энэ засгийн газар зөвхөн л татвараа шат дараалан нэмэгдүүлсэн. Татвараа нэмж төсвөө бүрдүүлж буй. Татвар 30 хувь хүрсэн шүү гэж МҮХАҮТ-ын Их Хуралд үг хэлэхдээ онцоллоо. Өөрөөр хэлбэл ард иргэдээ мөлжжээ. Банк нь өндөр хүүгээр бизнес эрхлэгчдийг шулж буй бол, төр засаг нь өндөр татвараар ард иргэдээ мөлжиж байна. Ийм төр засгийн рэйтинг доошлох нь ойлгомжтой. Ард иргэдийн дунд эрх барьж байсан намуудыг дэмжих хандлага эрс буурч, улс төрийн шинэ хүчин, шинэ хүнийг эрэлхийлж байгааг улс төрийн хоёрдугаар сарын барометр судалгааны дүн харууллаа.

Эрх барьж буй намын рэйтинг сөрөг хүчнээсээ доош оржээ.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дорж:Удаан бэхжиж байгаа ч тогтмол амьтай, тууштай болтойма энэ ХҮН нам. Эд нар гайгүй байвал зөв хүчний төв болж магадгүй юм даа. Энхбаяр үгүй бол МАХН байхгүй, попдсон хийсвэр оноонууд угаасаа худлаа. 2019-03-03
зориг:Худлаа рейтинг байна. МАН-ын улстөрчдийн болон намын даргын чансаа маш их өссөн байхад яагаад ч ийм үр дүн гарахгүй. Цагаа тулаад ерөнхий сайд манай намыг дэмжээрэй гээд ури****ад Монгол даяараа дэмжихэд бэлэн байгаа шүү дээ. 2019-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?