ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ, ЦЭЦЭРЛЭГ СУМЫНХАН СУМ СУМАНДАА ЖАГСЛАА

2019-03-02  

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цэцэрлэг зэрэг сумдын иргэд сумынхаа талбай дээр жагсаал зохион байгуулж хууль бус уул уурхай, авто замын төсөл болоод тоглолтоор очсон урлагийнхныг эсэргүүцлээ.

Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг” ХХК Могойн голын нүүрсийг Эрдэнэт хүртэл тээвэрлэх зорилт тавин төмөр зам болон авто зам барихаар төлөвлөөд байгаа юм. Гэвч Хөвсгөлчүүд авто зам болон төмөр замыг аль алиныг нь бариулахгүй хэмээн эсэргүүцсээр байгаа юм.

Энэ удаад “Аспайр майнинг” ХХК авто замын төслийн нээлт хийж, урлагийн тоглолт зохион байгуулахаар Цэцэрлэг, Бүрэнтогтох сумдад очсон ч сумдын иргэд тус тусдаа жагсаал хийж, урлагийн тоглолтыг ч хийлгүүлэхгүй хөөн явуулжээ.

Хөвсгөлчүүд “Аспайр майнинг” ХХК соёл урлагийн арга хэмжээ, хэлэлцүүлэг хийх нэрээр иргэдийн мэдээллийг цуглуулж, хууль бусаар ашиглах гэж байсан”  хэмээн хардаж байгаа юм.

Ер нь ч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Эрдэнэт хүртэл уул уурхайн авто зам болон төмөр зам тавигдаж уурхайнуудыг ашиглаж эхэлбэл ард иргэд малаа бэлчээх бэлчээр нутаг, ахуй амьдрал нь сүйрлийн ирмэг дээр ирнэ гэсэн айдастай байна. Тиймдээ ч тэд говийн аймгуудын адил хашигдсан бэлчээр, ухсан нүх, манарсан шорооны аюулыг хүсэхгүй байгаагаа хэлж учирласаар байна.

Хэрэв Цэцэрлэг суман дахь овоотын уурхайг ашиглавал Тэсийн голд сөрөг нөлөөтэй, Цагаан Уулын зэс молибдений уурхайг ашиглавал Мөрөнгийн гол улаан тоосоор эргэх аюултай, Фосфоритыг ашиглаад эхэлбэл Мөрөн хотын ард иргэд цаашлаад Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачина гэж үзэж байна.

Тиймдээ ч “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ иргэдтэйгээ хамтран тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амжилт:Хөвсгөл аймаг онгон дагшин байгалиараа баых нь зөвөө 2019-03-02
Цэцэрлэг:Ажил төрөл хиймээр байна шдээ балай пизууд гай болоод байх yum энэ цөөхөн хүнийг дэмжлээ yu 2019-03-03
Зөв үнэн:Зөв шүү Хөвсгөлчүүдээ. Та бүхнийг дэмжиж байна. Уул уурхай бидний зөв амьдрал биш. Бид байгал дэлхийг байгаагаар нь байлгах нь хамгийн зөв амьдрал. Хөвсгөлчүүд арга үгүй л үнэн зөвийн төлөө явдаг ард түмэн. Баяр хүргэе. Олон аймаг сумд үүнийг уншаад орон нутагтаа ийм арга хэмжээ авч эх нутаг газар усаа хамгаалаасай. 2019-03-03
Бчмбаа:Газрын баялгаа экспортлоод улс хөгжиж хөрөнгөжсөн нь хаана байна, давж гарахгүй их өртэй, дийлдэшгүй хэдэн олигархиудтай, утаа тортгондоо дарагдсан нийслэлтэй, зүсэн бүрийн өвчний үүр болсон иргэдтэй , ийм ирээдүйг бид хүсэж ардчиллыг дэмжсэн билүү. Одоо бид улсад, ард иргэдэд ашиггүй уул уурхайнуудыг түр зогсоож, замбараагүй лицензүүдийг дахин цэгцэлж монгол улсад шууд ашигтай байх санал тавьсан хөрөнгө оруулагчидтай л хамтрах тухай ярих цаг нь болсон. Ганц Эрдэнэттэйгээ байхад болж л байсан, болохгүй бол хэсэг зуур бүсээ чангалаад өөр салбаруудаа хөгжүүлээд явах боломж бидэнд байгаа, алт нүүрсээ ч өөрсдөө ухаад ашиглачих боломж байгаа гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Тиймээс Хөвгөлчүүдээ дэмжиж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа юм биш, зөвхөн манйд ашиггүй гэрээ хийж байгаагаа л больчих гэж байгаа юм 2019-03-03
Bugdiig tatgalz:Uul uyrhaigui amudraya malaa mallaad amidraya gej bodoj bga bol zuv, harin bysdin hydulmuruys tatsan tatvarin munguur butdeg tusviin tataasaasa bas tatgalz, tegvel shudarga bolno, ta narig tejeeh gej tatvar tuluugui bas huuhdiin mungu, oron nutgiin hugjliin san tatgalzah zuil olon bga vas deerees ni gar utas barihgui madhin ubahgui sh de m**** 2019-03-04
Рада:За ашгүй дээ .та нартаа баярлалаа эх орны зүрхээ авч үлдсэнд 2019-03-04
zov:urdah uul uurhainuudiihaa uchiriig olj chadahgui bjiij litsenz ogson uuluurhainuud chn ni ulsad ymar ashig ogoj bgn gadaadiihand ashigluulahaas oor yu ch bhgui ENE NUTGIIN GAZAR SHOROOG UHAJ SENDIILJ IDEJ UUJ DUUSCHAAD daraa ter tegeed idchijee ni ingeed luivardachijee gehuu bas bolij uz baigalaaraa bga gazar nutgii min hondoh hereggui erguu malnuud 2019-03-06
zov:mash zov 2019-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?