С.ТЭМҮҮЖИН: МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХАА БОЛЬСОН

2019-03-04  

Ингэж хууль зүйн сайд, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хуульч С.Тэмүүжин Комментатор ярилцлаганд орохдоо хэлсэн байна.

-Улс төрийн агуулга бүхий томоохон хэрэг дээрээс өгөх удирдамж, захиалгаар шийдэгддэг болсон. Анхан шатанд хичнээн ч шударга шүүгч ажиллаад нэмэргүй болсон. Дээд шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Тэр нь захиалгатай. Тиймээс Монголын олон нийт шүүгч нарт, шударга шүүхэд итгэх итгэл алдарсан. Гурван зүйл ажиглагдсан.

Нэгдүгээрт. Улс төрийн томилгоогоор өндөр албан тушаалд томилогдсон шүүгч нар улс төрийн захиалгаар зарим хэргийг шийдэж байна. 

Хоёрдугаарт. Мөнгө өгсөн талд шүүгчид шийдвэр гаргаж өгч байна,

Гуравдугаарт. Танил талаар шүүхийн шийдвэр гаргаж байна,

Ийм гурван хүчин зүйл нөлөөлж буй учир Монголын шүүх шударга биш гэх нэрийг олон нийтээс дуулах болжээ.

Тэмүүжин хуульчийн хэлснийг Салхины Мөнгөний ордын хэрэгтэй холбож үзлээ. Монголын шүүх, шүүгчид талцсан дуулиант хэрэг. Түүхээс өнгөцхөн сөхвөл, Салхитын мөнгөний ордыг Мөнгөншагай гэдэг Монгол залуу эзэмшиж байгаад Хятад улсын иргэдэд үнэ хүргэн зарсан байдаг. Нэг ордоо хоёр ч удаа зарсан ч гэдэг яриа удаан хугацааны турш үргэлжилсэн гурвалжин, дөрвөлжин маргааны явцад сөхөгдсөн. Анхны үнэ нь 800,000 ам.доллар. Салхитын Мөнгөний ордыг Хятад улсын иргэдэд зарсны төлөө Мөнгөншагай ийм хэмжээний мөнгийг халаасалсан. Цааш нь хэрэг явдал яаж өрнөснийг, гурван хүний гурвалжин маргааныг дөрвөлжин болгож Монголын төр дөрөвдөгч этгээд болон оролцож, Монголын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, одоогийн УИХ-ын дарга Занданшатар тусгай ажиллагаа явуулж Салхитын Мөнгөний ордын лицензийг хүчингүй болгож, улсын мэдэлд хураан авсаныг Та бид үзсэн, харсан.

Үүнийг зөв буруу гэж шүүн тунгаахыг үл зорив. Ердөө л Монголын шат шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарч байсан, Мөнгөншагайн гарын үсгийн тухай маргааныг Монголын шүүх хэрхэн тогтоож ирэв гэдэг тунгааж, үнэлэлт дүгнэлт өгөх нь анхаарал татсан асуудал. Шүүгчид талцаж, "хоёр үнэнийг" тогтоож, "хоёр шийдвэрийг" ээлжлэн гаргаж байсан нь гайхмаар. Салхитын орд компанийг эзэмшигч Хятад иргэд, Мөнгөншагайн оролцсон гурвалжин, дөрвөлжин маргааны явцад Монголын шүүх, "Гарын үсэг хуурамч байна", "Гарын үсгийг дуурайлгаж зураагүй байна" гэх эсрэг тэсрэг шийдвэрийг шүүх шат шатандаа гаргаж, үнэнийг бөмбөг мэт өшиглөж ирсэн байна. Хоёр үнэн гэж байдаггүйг шүүгч нар мэднэ.

Энэ бол асуудал. Гэвч асуудал хэвийн үзэгдэл болсон нь бүр гайхмаар. Нөгөө С.Тэмүүжин шүүгчийн хэлсэн, -Мөнгө төлсөнд нь шийдвэрийг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоо бий болсон гэдэг нь энэ биш биз дээ. Гайхаж байна, иргэд ...

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пүүжээ:Энэ хөрь гаригаас ирсэн хүн үү? 2019-03-04
Зайлоо:Хууль зүйн сайд байхад нь худалдагдсан улс төрчдийн шүүгчдийн асуудлыг тавьхад дүлий дүмбэ, харанхуй сохор байсан хүн чинь нүд орж, сонсдог болжээ. Бодвол 2020 оныг зүүдэлж сэрдэг болоо байлгүй 2019-03-05
зочин:Шударга байсан үеийг нь мэдэхгүй гэж үү ккккк барууны гар хөл ану.ын элчин сайдын яаманд мэдээлэгч байсан гээ биз дээ 2019-03-05
зочин:Шударга байсан үеийг нь мэдэхгүй гэж үү ккккк барууны гар хөл ану.ын элчин сайдын яаманд мэдээлэгч байсан гээ биз дээ 2019-03-05
элбэгдорж:чи сайд байхдаа юу хииж байсан мал вэ танай намын хэдэн луйварчид чинь монголын баялагииг идэж дууссан байна одоо чи энхиин цагаан тагтаа болхоо боль за 2019-03-05
Зочин:Энэ бүтэхгүй хүн. 2019-03-06
өмхий хүрэнгийн ****ний үсэн дээлт :Энэ Тэмкагийн хувьд урьд нь тэгээд Монголын шүүх тийм сайхан шударга л байсан юм байх да. 2019-03-06
болд:та одоо аль эмнэлгээр үйлчлүүлж байна 2019-03-06
Иргэн :ТЭМҮҮЖИН г сайд байхад ямар ч л байсан цагдаа хүчний байгуу**** биш үйлчилгээний байгуул**** болоод цагдаа нар нь бас ч гэж овоо харьцаж сурч байсан юм шүү. Дорлигжав албан тушаалыг нь дээрэмдээгүй бол их юм хийх байсан. 2019-03-06
Иргэн:Энэ хүн сайдын ажлаа өгөхдөө өөрнийхөө эд хогшил болох улсын 20 гаруй сая төгрөгний эд хөрөнгө эвдсэн гэсэн төлсөн болвуу. энгийн хүн тийм хэмжээний эд зүйл эвдэлж сүйтэгсэн бол ял авсан энэ хүнд хууль үйлчлэх болвуу. 2019-03-12
Хишгээ:Энхбат давгүй бичиж байна. Тэмүүжнийг ажил хийлгээгүйн гай л даа. Энэ доогуур ураараа хашгирах хөлсний алуурчид хэзээ үгүй болох бол. Монгол муухай байна 2019-03-14
оюун:Монголын шүүгч нар мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг нь салхитын мөнгөний ордын хэргийг шүүхэд хэдэн өөр шийдвэр гаргаснаар батлагдана шүүгч нарыг солох цаг аль хэдийн болсон ерөнхийлөгчөө 2019-03-15
хулгайч:энэ нөхөр сайд болоод төрийн тусгай эмнэлэгийн барилгыг эрүүдэн шүүх газар болгон өөрчилж 3 тэрбум төгрөгийн үнэтэй аппаратыг эвюдүүлсэн дээ. монголыг шорон болгох тэгэхдээ бүр төрийн ордны дэргэд шүү муу яргачин. стапин бериятай адил махны машин ажиллуулж гэмгүй иргэдийг нухчих гэж байсаныг нь төр болиулсан даа балиар **** **** үхэж далд орвол таарна төрд бүү ойртуулаарай ард түмэн минь. 2019-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?