УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН "ШУУРХАЙ БҮЛЭГ" ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-03-04  

Image may contain: 4 people

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Ховд аймагт ажиллалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүх гишүүдийг оролцуулсан шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн тэргүүнд анхаарч шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.

Тухайлбал, малын сэг зэм устгах ажилд шаардлагатай зардлыг шийдвэрлэх, хүн, малын эм, био бэлдмэлүүд, малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлэх, улсын нөөцөөс 500 тонн өвс, 450 тонн тэжээлийг улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгох, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Дуут сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин өгөх, өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд болсон шуурганаар орон гэргүй болсон14 өрхөд гэр олгох зэрэг санал дэвшүүллээ.
 
Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймагт 450 тонн өвс, 270 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр гаргасан. Тэгвэл Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг тус аймгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлтээр үнэ хямдруулсан 150 тонн өвс, 230 тонн тэжээлийг ойролцоох аймгаас татах зардлыг орон нутаг өөрсдөө хариуцах нөхцөлтэйгээр худалдан авахыг зөвшөөрөв. 

ВИДЕО:

 
 
 
 
Х.АЛТАНТУЯА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?