АМЬ НАСАА ХОРИХ АНГИД АЛДСАН БЯМБАА ХУУЛЬЧИЙН АСУУДЛААР ХЭҮК-ИЙН ГИШҮҮН ОЮУНЧИМЭГТЭЙ УУЛЗСАН БАЙНА

2019-03-04  

Хуулийн байгууллага дахь хүний эрхийн зөрчил, цагдан хорио, эрүү шүүлт асуудал дагуулах болсон. Сонгуулийн өмнө С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, уг хэргийн цорын ганц гэрч болох талийгчийн хань Булганыг хэрхэн хорьж цагдаж, хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг Лу.Болд, Оюунгэрэл гишүүн нар ил болгож, дэлгэж байсан.

Тэгвэл Бямбаа хуульч хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан. 48 цаг баривчилж, суллагдахаас 3-хан цагийн өмнө амиа хорлосон гэх мэдээллийг албаны эх сурвалж мэдээлсэнтэй талийгч Бямбаагийн гэр бүл, үр хүүхэд эвлэрэхгүй байгаагаа илэрхийлсэн. Мэдэгдэж, ил болж буй нь энэ төдий. Төрийн зүгээс ШШГЕГ-ын дарга, генерал Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлснөөр асуудлыг зөөллөнө гэж бодож байх шиг.

Тэгвэл энэ хэрэгт Оросоо тэргүүтэй хуульч, өмгөөлөгчид анхаарал хандуулж буй. Өнөөдөр тэд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Оюунчимэгтэй энэ асуудлаар санал солилцсон байна. Хорих ангид хоригдож буй иргэний амь насыг төр хариуцах учиртай. Тэр тусмаа томоохон хэрэгт холбогдон татагдсан сэжигтэнг амиа хорлох оролдлого хийвэл зогсоох, хянах, үүргийг хянагчид хүлээдэг. Тэгвэл энэ үүргээ умартав уу? Эс бөгөөс ар гэрийнхэн үзэж буйгаар амийг нь хороов уу? гэдэг асуудал дэгдэж буй. Тиймээс Хорих ангид хоригдож буй иргэдийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Эс бөгөөс улам даамжрах магадлалтай.

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Орсоо ,нөхөр,энд ,тэнд ,АН-ын даалгавараар ,улс төр ,хийгээд ,явах ,юм. Хууль ,эхлээд,шалгаг. 2019-03-05
зочин:гавъяат хуульч авилга авчээ,гоё сонсогдож байна уу,үгүй штээ,илэрч нүдний булай болсноос амиа хорлосон нь зөв,харин ч мундаг чавганц байна,одоо ийм үхлийн араас шоу хийж нэр төр ологсод бол зүгээр л зайл 2019-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?