Хэн нэгэн эрх мэдэлтэн уутны бизнес эрхлэх гэж буй бололтой. Маш нөлөөтэй хүн юм болов уу? Бүр хууль гаргаж чадаж байна. Гялгар уут хэрэглэсэн иргэн бүрийг 300,000 төг, компанийг 3 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Ийм яриа иргэдийн дунд тархан өрнөж байна.
Яг өнөөдөр энэ хууль хэрэгжлээ гэхэд, энэ хуулийг сурталчилсан, таниулсан сурталчилгааны ажил орхигдсон байна. Торгоно, шийтгэнэ гэхээс өөр мэдээлэл иргэд, ялангуяа худалдааныханд алга.
-Цагаан өнгийн хүнсний гялгар уутыг хэрэглэж болно. Гэхдээ дандаа цаасан уут, тор авч явна гэж байхгүй. Ялангуяа нойтон махыг цаасан уутанд авч явах боломжгүй. Даах ч үгүй. Тиймээс уутны асуудлыг сайтар хэлэлцэх ёстой гэж худалдаачид үзэж байна.
О.НОМИН