ҮНЭНХҮҮ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ НЭГНИЙГЭЭ МОНГОЛЧУУД ДЭМЖИХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

2019-03-04  

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид Хасын Ганхуяг өрсөлдсөн. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын өнөөгийн унтаа унхиагүй байдлыг өөрчилье, хөгжлийн шинэ шатанд гаргая гэж тэмүүлсэн. Хэлж, ярьж байсан зүйл нь бусдаас дэвшилттэй байсан. Монголын бизнес эрхлэгчид Ганхуягийг удирдагчаараа хүлээн зөвшөөрч чадсангүй. Мэдлэгтэй, чадвартай, өөрийн бодол, алсын хараатай, хурдтай, үргэлж шинийг сэдэгч Хасын Ганхуягаас зай барьж, болгоомжиллоо. Өмнөх ерөнхийлөгч Лхагважаас салсан боловч, түүнээс үл ялгарах Амартүвшинг сонголоо. Энэ нь юу ч үл хийх МАН-ыг, юу ч үл бүтээх АН-аар сольсонтой ижил.

Амартүвшингийн тухайд мэдлэг, боловсролтой нэгэн мөн. Нас залуу ч бас туршлагатай. "Спирт бал бурам" архины компанид ажиллаж байхдаа өөрийн архины бизнес эрхлэх болсноор олонд танигдах болсон түүнийг АН-ын угшил бүхий компаниуд, дээр нь АПУ компани оролцсон бүлэглэл дэмжсэн байна. Бизнесийн бүлэг өмнө нь түүнд итгэж, Улаанбаатар хотын Бизнесийн танхимын даргаар сонгож байсан байдаг. Гэхдээ Амартүвшин бизнес эрхлэгчдийн итгэлийг дааж чадаагүй гэж Улаанбаатар хотод бизнес эрхлэгчидийн олонхи нь дүгнэсэн. Тийм үзэл бодолтой бүлэг Амартүвшингээс ихийг хүлээх боломжгүй гэж үзэж байна. Монголын бизнес эрхлэгчид дахин 4 жил алдлаа. Үнэнхүү ажиллах, өөрийгээ зориулах, Танхимын хөгжлийг шинэ шат, шинэ харилцаанд гаргахыг үнэнхүү зорьсон Ганхуягийг "хавчиж, боолоо". Ганхуяг Танхимын өрсөлдөөнд ялагдсаны дараа европыг зорьсон байна. Тэрбээр марафонд оролцож, Голландын хатан хааны урилгаар түүний ордонд зочлох юм байна.

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хувь нэмэр:угаасаа монголчууд шудрага, зоримог хүнээс үргэлж айж цэрвэдэг өрөвдмөөр гентэй хүмүүс шүү дээ. Дандаа бөөрөнхийлдөг хүмүүсийг даргаар сонгодог. Улс төрчид, хороон даргаас авахуулаад бүх шийдвэр гаргах түвшний хүмүүсээ хараарай. 2019-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?