Ингэж 461-р хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүн Лу.Болд хэллээ. Өмнө нь хэд хэдэн удаа ирэхэд, 300, 400, дээд тал нь 600 хүн түр хоригдож байсан бол одоо 900 хол давсан байна гэж тэрбээр хэллээ.
- Хоригдож, түр саатуулагдаж буй хүмүүсийн дунд 1 жил 6 сарын хугацаагаар ч хоригдож буй хүмүүс байна. Тэдний буруутай, буруугүйг нь олж тогтоолгүй хорьсоор байна. Энэ хорих анги бол өмнө нь асуудал үүсгэж байсан. Газрын тосны газрын дарга С.Амарсайхан энд л саатуулагдаж байхдаа мөн л амь насаа алдсан гашуун сургамж бий гэж Лу.Болд гишүүн байдлыг дүгнэхдээ хэллээ.
-УИХ-ын гишүүд бид, нийслэлийн прокурорын хамт 461-р Хорих ангийн үйл ажиллагаа, хоригдлуудын нөхцөл байдалтай танилцлаа. 5 давхар энэ байранд нийтдээ 900 гаруй хүн сүр саатуулагдсан байна. Нийтдээ нэг зуу гаруй камерийг суурилуулж, ганцхан хүн хянадаг болохыг олж тогтоолоо. 5 давхар Хорих ангийн байрны давхар бүрт хяналтын камерийг хянадаг ажилтан байдаг юм байна. Дэндүү олон камерийг нэг хүн хянадаг, монитор нь жижиг зэрэг нь дүрсийг тодоор харах боломжоор тааруухан аж. Ер нь ачаалал нь дэндсэн харагдана. Гэхдээ Хорих ангиас 8 албан тушаалтанд хариуцлага тооцож, арга хэмжээ авсныг бидэнд дуулгалаа. Бямбаа хуульч амиа хорлосон уу? амийг нь хороосон уу? гэдэг асуултанд хариулах боломж хараахан алга. Мөрдөн байцаалтын ажлын нууц учир мэдээллийг задлах эрх байхгүй. Ямар ч тохиолдолд энэ хорих ангид түр саатуулагдаж буй хүмүүсийн амь нас эрсдэх учиргүй гэж УИХ дахь Хүний эрхийн Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Оюундарь байр сууриа хуваалцахдаа тодотголоо.
Ц.ХИШГЭЭ