CONTROL.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-04-15  

CONTROL.MN мэдээллийн веб сайт үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 3 сар амжилттай ажиллаж ирлээ. Энэ хугацаанд амралтын өдрүүдийг алгасахгүй, тасралтгүйгээр улс төр, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, спорт, урлаг зэрэг нийгмийн бүх л салбарын хүрээг хамарсан мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигчдадаа бэлтгэн хүргэлээ. 

Хүсэл зорилгоороо нэгдсэн мэргэжлийн салбарын сэтгүүлчид бидний хичээл зүтгэлийн үр дүнд өдөр ирэх тусам уншигчдын тоо өсч, Control.mn-ийн уншигчийн хандалт 20 мянгад хүрч байгаа нь эхний амжилт юм.

Control.mn ийнхүү мэргэжлийн салбартаа мөрөө татсаныхаа 3 сарын ой дээр албан ёсоор нээлтээ хийж, туузаа хайчиллаа. Ц.Энхбат захиралтай хамт олон нэгэн оройг олон зуун уншигч, дэмжигч, харилцагчдынхаа төлөөлөлтэй хамт өнгөрөөж уран бүтээлийнхээ тухай халуун яриаг өрнүүлэв.

Бид Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ дуу хоолой болон мэндэлж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байна.

Сэтгүүлзүйн зарчмыг дээдэлж, эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд биш, эгэл түмэндээ үйлчлэхээр уншигч, иргэдийнхээ хамт шударга ёс, сайн ирээдүйн төлөө "Хяналтыг" тавьдаг, хэрэгжүүлдэг байхын тулд хичээн ажиллахаар ийнхүү уншигчдынхаа өмнө үүд хаалгаа нээлээ.

 
 
А. САЯН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ajliin amjilt husii 2016-04-15
Зочин:Хяналт тавьж үнэн зөв мэдээллээр хангахад танай сайтын үүрэг чухал шүү. Битгий мартаарай. 2016-04-15
Gegeenee:tsaashdiin ajil n amjilt buteeleer duuren baig 2016-04-15
баатар:Сэтгүүл зүйн салбарын ганц онцлог үнэн зөв мэдээлэл байх ёстой шүү амжилт хүсий 2016-04-15
гэрэлт-од:байнга уншдаг сайт шүү амжилт ; 5 10 жилийнхээ ойг тэмдэглээрэй 2016-04-15
Нта:Танай хамт олонд ажлын амжилт хүсээд уншигч бидэнд уншууртай үзүүштэй гэгээлэг сайхан мэдээ мэдээлэл нийтэлж байгаасай гэж хүсэх байнаа...дахин Амжилт хүсье... 2016-04-15
Уншигч:Control-ийг монголоор юу гэж орчуулж байгаа вэ? Хариу үлдээнэ үү, баярлалаа 2016-04-15
Unshigch:Amjilt husie. Enhbat zahiral setguulzuin salbariin akul. Ochson gazar bolgonoo bosgoj yavdag hun. Odoo control ulam huchee avah biz e 2016-04-15
duba:ajjiin amjilt husii 2016-04-15
Hishgee:Amjilt husey 2016-04-16
Baigalmaa:Enkhbat zahiraldaa ajliin ondor amjilt husen eruue 2016-04-16
inet.mn:Энхбат захиралдаа баяр хүргэе. Та бидний түүчээ 2016-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?