МАНАЙ УЛСАД 72450 ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ БАЙДАГ

2019-03-07  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос Монгол эмэгтэйчүүдийн талаарх нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Тухайлбал өнөөгийн байдлаар манай улсын нийт эмэгтэйчүүдийн тоо 1 сая 646 мянга 600 болж, хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж байгаа юм.  

Монгол эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол  тэд ойролцоогоор 26 насандаа гэр бүл болж, дунджаар 3 хүүхэд төрүүлдэг ажээ.  

Түүнчлэн 1,6 сая Монгол эмэгтэйн 69% нь буюу 1,136,154  хүн нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Үлдсэн 516,446 эмэгтэй хөдөө орон нутагт аж төрж байгааг судалдаанд дурьджээ.

Эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн тухайд 563,400 эмэгтэй нийгмийн салбар бүрт ажиллаж, тэдний дундаж цалин 910,000 төгрөг байгаа юм.

Түүнчлэн 72,450 эмэгтэй өрх толгойлсон буюу амьдралын хүндийг нуруундаа үүрч аж төрж байгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар тогтоосон байна.

 

 

Э.УУГАНЗАЯА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тэй:Аймаар худалч з****ын 2019-03-07
aa:dundaj tsalin 600k gej bicheech uhsniii chin 900k dundaj bdgiin. 2019-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?