“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИД АЖИЛЛАХААР ИРСЭН ЭНЭТХЭГ МЭРГЭЖИЛТЭН УЛААНБУРХНААР ӨВДСӨН БАЙЖЭЭ

2019-03-07  

Өчигдөр буюу 3-р сарын 6-ны өдөр Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол манай улсад бүртгэгдэж лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Тодруулбал “Оюутолгой” ХХК-д ажиллахаар манай улсад ирсэн Энэтхэг инженер өндөр халуурч, биеэр нь улаан тууралт гарч эмнэлэгт хандахад улаанбурхан өвчин болох нь тогтоогдсон байна. Ингээд өнөө өглөө ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших “Оюутолгой” компанийн кэмпийг зорьжээ. Одоогоор өвчтөнийг тусгаарласан бөгөөд өвчнийг тархаалгүй тэнд нь эмчилнэ гэлээ.

Одоогоор улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдсэний дотор манай хөрш болох ОХУ, БНХАУ-д ч мөн гарсан нь манай улсад ч мөн халдвар тархаж болзошгүй эрсдэлт байдал үүсгээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. ДЭМБ-аас ч мөн улаанбурхан өвчний тархалт дэлхий даяар хурдацтай газар авч, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа учраас улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг анхааруулж байгаа юм. Манай улсад өвчний халдвар зөөвөрлөн  ирсэн гэх иргэний тухайд мөн халдвар өндөр байгаа Энэтхэг улсаас ирсэн нь хил, гаалийн хяналтыг ч сайжруулах шаардлагатайг харуулсан хэрэг боллоо. Одоогийн байдлаар Энэтхэг улсад 64000 хүн улаанбурхнаар өвчилсөн гэсэн тоо ч байгаа юм.

Улаанбурхан өвчний шинж тэмдэг нь халуурах, амьсгалын зам болон салст бүрхэвичнй үрэвсэл, том толботой гүвдрүүт тууралтаар илэрдэг бол агаар дуслын замаар цочмог халдварладаг өвчин юм. Тус өвчний вирус нь өвчтөний хамар, залгиурын салст, цус, шээсээр дамжин улайралтын үе, тууралт эхний хоногуудад илэрдэг. Ингээд өвчний халдвар тээсэн хүн ханиаж найтаах, ярих үед шүлс, агаар дуслаар дамжин гадаад орчинд тархаж, тухайн хүнтэй шүргээд өнгөрөх төдийд халдвар авах эрсдэлтэй байдаг байна.

Өмнө нь улаанбурхнаар өвчилж байсан хүнд насан туршийн дархлаа тогтдог бол вакцинд хамрагдсан тохиолдолд өвчин тусах магадлал 90% буурч, 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд улаанбурхан тусахгүй байх боломжтой байдаг аж.

Түүнчлэн өмнө нь өвчилсөн болон, дархлаажуулалтанд хамрагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас төрсний эхний 3 сард улаанбурхнаар өвчлөхгүй.  Харин хүүхэд төрснөөс хойш хугацаанд төлөвлөгөөт хуваарийн дагуу вакцинд хамруулснаар өвчин тусахгүй байх боломжтойг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

 

Э.УУГАНЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Намхан :ЭНЭ БОЛ ТОДОРХОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙЖ БАЙГАА ОЮУ ТОЛГОЙН ТОНОН ДЭӨРЭМДЭГЧИДИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ...МОНГОЛ ОРНЫ УЛС ТӨР БАЙНГЫН ХЭРҮҮЛ ЗОДООНТОЙ МӨНГӨ ТӨГРӨГНИЙ ГАЧИГДАЛТАЙ БАЙХ ...БАС ХАЛДВАРТАЙ ӨВЧИНТЭЙ БАЙХ Н ОЮУ ТОЛГОЙН УЛС ДАМЖСАН ЛУЙВАРЧИДЫН ХҮСЭХ ХИЙХ АЖИЛ ИЙМ Л НӨХЦӨЛ БАЙДАЛ ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ ...ӨӨР ЯМАР БЭЛЭГ ТЭД БЭЛТГЭЭД БАЙГААГ УДАХГҮЙ ХАРАХ БИЗДЭЭ ...МОНГОЛЫГ МОНГОЛ ХҮН ХАЙРЛАХ АВЧ ЯВАХ АВРАХ БОЛОХООС ГАДНЫ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ТОНОН ДЭЭРЭМДЭГЧИД ТЭДЭНТЭЙ НИЙЛСЭН НОХОД АВРАХГҮЙ ... 2019-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?