"Март 8" буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу томоохон лекц зохион байгуулагдах гэж байна.
Илтгэгч Н.Нацагнямын хувьд дэлхийг өөрчилж байгаа эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой илтгэл тавих бол дайны талбарт энхийг сахиулах үйлсэд оролцож явсан хурандаа бүсгүй Ш.Чулуунаа хайрыг сэтгэл хөдлөлөөр биш хөдөлмөрөөр бий болгодог талаар лекц тавина.
Мөн Монгол улсын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг төр засгаас эхлээд амьдрал дээр хэрхэн ноцтой зөрчиж байгаа тухай баримт түшиглэн ярьж, эмэгтэйчүүдийн эрхийнхээ төлөө дуугарна.
Энэхүү арга хэмжээг "Хүмүүнлэг эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн, удирдахуйн ухааны докторант З.Түвшинжаргал санаачилсан байна. 3 сарын 8-ны 14:00 цагт лекцийг сонсож, эрхээ хамгаалаарай.
Хэрэв та тус лекцийг сонирхож байвал 9908-2158 утсаар холбогдоорой.