ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР БУЮУ ОЮУН-ЭРДЭНЭ УДИРДАНА

2019-03-08  

Хамгийн түрүүнд бүтцийн өөрчлөлт хийнэ Эрдэнэт үйлдвэрт өмнө нь 1995, 98 онд онцгой дэглэм тогтоож байсан. Санаж байвал АН Засгийн эрх барих үед тус үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн өрөөг эвдэж орж байсан. Энэ удаа тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон гурав дахь үйлдэл болж байна. Үйлдвэрийн бүх эрх мэдэл Засгийн газарт шилжиж байна. Энэ бол онцгой дэглэм тогтоох үеийн мөрдөх юм гэж Үйлдвэрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан тодотгож байна. Мартын баярын өдрүүдэд Засгийн газраас томилогдсон баг ажиллаж, ирэх даваа гарагт Үйлдвэрийн шинэ бүтцийг танилцуулахаар зэхэж буй юм байна. Тэгснээрээ Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь хяналт, удирдлага дороо байлгаж ирсэн 49 хувийн эзэмшигч талын оролцоо, удирдлага, үүргийг хязгаарлана гэж Эрдэнэт хотоос Control.mn сайтад мэдээллээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж буйг ч давхар илтгэлээ.

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ?:ЗӨВ. ТӨР, ард түмний өмчид айхгүйгээр халддаг луйварчидтай хариуц**** тооцох ёстой. АЙХАА больсон байна. ТЭД хуулийнханг гартаа атгаж чадсан байна. ОДОО хуулийн байгууллагуудаа өөрчлөхгүйгээр урагшлах боломж алга даа 2019-03-10
Иргэн:Зөв шүү дээ, дэжиж байна, Амжилт 2019-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?