УЛС ТӨР-ХУУЛЬ- БИЗНЕСИЙН БҮЛГИЙГ ДАМНАСАН ХАМГИЙН ТОМ ЗОДООН ЭХЭЛЛЭЭ

2019-03-09  

Үе үеийн ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийн багцыг атгаж ирсэн. Багабанди өөрийн бизнесийн түнш, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Отгонбилэгээр дамжуулж тус үйлдвэрийг хяналтандаа байлгаж ирсэн. Улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн алтан гурвалжинг Багабанди (ерөнхийлөгч) - Отгонбилэг (Эрдэнэт үйлдвэр) - Балдорж ( Өнөөдөр сонин, 25-р телевиз) үүсгэсэн.

Багабандийн дараагийн ерөнхийлөгч Н.Энхбаяр ч, Элбэгдорж ч тус үйлдвэрийг хяналтандаа байлгаж ирсэн. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын үнэ цэнэ Монгол улсын ерөнхий сайдын суудлаас дээгүүр тооцогдож ирсэн түүхтэй. Үйлдвэрийн ерөнхий захирал УИХ-ын 76 гишүүнээс ч дээгүүр үнэлэгдэж байсан. Ийм л үйлдвэрийг ХХБ 49 хувь, Монголд авчрах нэрээр "залгисан".

Энэ үйл явцыг хамгийн сайн мэдэж, гардан хэрэгжүүлсэн хүн бол ерөнхий сайд Сайханбилэг. Түүнийг хөгжөөж, хаалт болж байсан хүн Элбэгдорж ерөнхийлөгч мөн гэдгийг өнөөгийн удирдлага тогтоохоор зүтгэж байна. 49 хувьтай тооцоо хийж чадалгүй 2 жил 9 сарыг ардаа орхисон.

Үйлдвэрийг хяналтандаа авч чадалгүй өдийг хүрсэн Баттулга, Хүрэлсүхийн тэвчээр ч алдагдаж байх шиг байна. Ямар ч гэсэн тэмцэл хурцадлаа. Худалдаа Хөгжлийн Банкыг түшсэн улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн баг ч тулалдаандаа орлоо.

Фэйсбүүк, твиттерт хоёр багийн хөлсний бичээчид "дайтаж" эхэллээ. Дараа нь эзэд нь мөргөлдөх нь ойлгомжтой. Шүүхийнхэн одоо харин ямар шийдвэр гаргах бол? Ямар ч гэсэн тэд гэрээгээр төлбөрөө авна. Харин одоо тулалдагч хоёр талын аль талд нь тэд шийдвэрээ гаргах бол гэдэг анхаарал татаж байна. Улс төр, бизнесийн бүлгийг хамарсан хамгийн том зодоон ийнхүү эхэллээ. Ялагч нь аль аль талын бүлэг биш, Монгол улс, Монголын ард түмэн байхыг л хүснэ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ?:Ардчиллын 29 жилд эх орон минь олигтой хөгжсөнгүй, харин улс төрчид төр улсаа залгих МАНАН мафийн сүлжээг үүсгэн байгуулж чаджээ. ЭНЭ мафийн гол тулгуур нь хүчний байгууллагууд болсон. САЛХИТын асуудлыг ярихад л 8 хуулийн ажилтан маргалдаж буй 2 бүлэг хятадуудын дунд авлига босгон маргаанийг дэвэргэж явсан. ТЭР дунд ЕРӨНХИЙ ПРОКУРОРын орлогч эрдэнэбат байсан талаар мэдээ ил боллоо. ИНГЭТЛЭЭ хуулийнхан авлигад идэгджээ. Хуулийнханд өөрчлөлт хэрэгтэй байна.а. ЭНЭ авлига, луйвар хэрээс хэтэрлээ. ОДОО ДШ ийн зориг, ШЕЗ ийн лүндэндорж, ЕП энхамгалан, АТГ ын энхжаргал нар өөрсдөө өргөдөлөө өгөөд суудлаа тавьж өгөх хэрэгтэй. ЗААВАЛ муу ажиллаж байгаагаа дуудуулж, бүх муухай зүйлээ дэлгүүлж, шившигтэйгээр ажлаасаа хөөгдөх хэрэг байна уу? УХААНТАЙ хүмүүс алдаагаа ухамсарлан сайн дураараа ажлаа өгөөд явсан нь дээр дээ. М. ЭНХБОЛД шиг гүрийгээд байх хэрэг байхгүй. ХУУЛИЙНХАНД ЭРС өөрчлөлт хэрэгтэй байна. 2019-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?