П.ОРХОНЫ ГАДААД, ДОТООДОД БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАССАН БАЙНА

2019-03-11  

Иван Яригины тэмцээнд Японы домогт бөх Ичог ялснаар Орхоны нэр цуу Дэлхийн бөхийн ертөнцөд гэрлийн хурдаар түгсэн. Тэр Ази тив, Азийн тоглолт, Иван Яригины тэмцээн, Дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, улс орныхоо далбааг мандуулж, төрийн сүлд дууллыг эгшиглүүлж, бөхөд хайртай Монголчуудынхаа цөсийг хөөргөж байсан. Түүнээс 2020 онд Токиод болох зуны олимпийн аваргыг хүлээж байсан.

Энэ бол Орхоны үзүүлсэн амжилтуудыг Интернет-д ийнхүү байрлуулсан. Тэгвэл үүний араас таагүй мэдээ цуварч эхэлсэн.

- 63 кг-ийн жингийн дэлхийн аварга, Индонезид зохиогдсон Азийн тоглолтын аварга Монголын бөх Пүрэвдоржийн Орхон нь допинг хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Тиймээс Олон улсын Олимпийн хорооноос допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Орхоны Азийн тоглолтоос авсан алтан медалийг хүчингүйд тооцож, хураан авах шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Станазол хэмээх хүч тамир нэмэгдүүлэгчийг Индонезид зохиогдсон Азийн тоглолтын үеэр хэрэглэснийг ч тогтоосон (өнгөрсөн 9-р сарын 2) байна. Орхоны медалийг хурааснаас гадна, Орхоныг гадаад болон дотоодын тэмцээн уралдаанд оролцохыг бүрэн хориглосон шийдвэрийг Монголын Чөлөөт бөхийн холбоонд хүргүүлсэн тухай мэдээллийг Хятадын Синьхуа агентлаг Монцамэ агентлагийн мэдээг эх сурвалжаа болгон дэлхий дахинд цацсан байна. Түүний тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хасаж, дээр нь шигшээ багийн тамирчидтай нэг дор бэлтгэл сургууль хийх эрхийг ч үүгээр хязгаарласан байна.

Үүгээр зогсохгүй допинг хэрэглэсэн тамирчинг Азийн тоглолтонд оруулсан Монголын Чөлөөт Бөхийн Холбоог 40,000 франк буюу 100 сая төгрөгөөр торгосон байна.
 
 
 
 
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гийчин:хамт явсан улсын нэг нь атаархаад хоолонд дээрх бодисыг хийсэн гэж сонссон. орхоныг хорлох гээд эх орноо хорлосон муухай монгол хүнийг олох хэрэгтэй байна. орхоны барилдах эрхийг хассанд харамсаж байна. Ид барилдах насандаа яваа , эх орныхоо нэрийг дуурсгаж яваа сайхан монгол охинд атаархагчдыг бурхан хатуу цээрлүүлнэ 2019-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?