АРГАЛЬ ХОНИНЫ БЭЛЧЭЭР ХОМСДОЖ БАЙНА

2019-03-11  

Ховд аймгийн Үенч сумын нарийн гол, цүнхэг, улаан ганга, хар чулуут зэрэг газарт 250 гаруй аргаль нутаглаж байна.

Тус нутаг дэвсгэрт сүүлийн хоёр сарын хугацаанд цас орж, хүйтний эрч нэмэгдсэнээр аргаль хонины бэлчээр хомсдож байна. Энэ ховор амьтныг хамгаалах зорилгоор гуравдугаар сарын 09-ны өдөр 50 боодол өвс болон давс хужир тавьж өгөхөөр төлөвлөж байна гэж Үенч сумын Байгаль хамгаалагч Н.Эрдэнэ мэдээллээ. Тэрээр бэлчээр хомсдож байгаа гол шалтгаан нь байгаль цаг уурын хүнд нөхцөл, мал сүргийн тоо толгой хаа сайгүй өсөж, улмаар ан амьтны бэлчээрийн бүс нутаг бага багаар хумигдаж байгаатай холбоотой гэв.  

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?