Гуравдугаар сард зохиогдох монгол бөхийн барилдааныг хуваарь гарчээ.
Тодруулбал, энэ сарын 16-нд 14.00 цагаас Казак түмний үндэсний "Наурыз" баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулагдах аж.
Харин 17-ны өдрийн 14.00 цагаас Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан уламжлалт Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 23-нд 14.00 цагаас Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Монгол улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаан тус тус болох гэнэ.
Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан 24-ний 12:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.
О.ДАШ