ЭНЭ САРД “БӨХИЙН ӨРГӨӨ”-НД ДӨРВӨН БАРИЛДААН БОЛНО

2019-03-11  

Гуравдугаар сард зохиогдох монгол бөхийн барилдааныг хуваарь гарчээ.

Тодруулбал, энэ сарын 16-нд 14.00 цагаас Казак түмний үндэсний "Наурыз" баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулагдах аж.

Харин 17-ны өдрийн 14.00 цагаас Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан уламжлалт Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 23-нд 14.00 цагаас Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Монгол улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаан тус тус болох гэнэ.

Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан 24-ний 12:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?