“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН 7 ХОНОГ”

2019-03-11  

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна.

Тус төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байгаа бөгөөд Хамтарсан судалгааны хөтөлбөр нь  Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, МУИС, ШУТИС-ийг судалгааны их сургууль болоход бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. Одоогоор энэхүү хоёр сургуульд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 20 судалгааны багт нийт 400 орчим судлаачид Япон Улсын их сургуулиудтай судалгааны ажлыг хамтран хийж, туршлага солилцон ажилладаг.

Хамтарсан судалгааны багийн гишүүд, эрдэм шинжилгээний ажилтан, багш нар сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан тохиолдолд Япон Улсын их сургуулиудад суралцаж, судалгааны ажлаараа магистр, докторын эрдмийн зэрэг горилох, зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдан богино хугацаанд туршилт судалгаа хийдэг.

Одоогийн байдлаар хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад магистрын зэргийн хөтөлбөрт нийт 30, докторын зэргийн хөтөлбөрт нийт 57, зэргийн бус сургалтын хөтөлбөрт нийт 209 багш судлаачид тус тус хамрагдаад байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгжээс МУИС, ШУТИС-тай хамтран  “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг 2019 оны  03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлын зорилго нь МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилахад оршиж байгаа юм.

Энэхүү нэгдсэн хурал нь нэгдсэн хуралдаан, 4 салбар хуралдаан болон дүгнэлт гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид оролцож илтгэл, хэлэлцүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан судалгааны их сургуулийг бий болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиуд Японы их сургуулиудын хооронд Хамтарсан судалгааг хөгжүүлснээр багш, судлаачдын судалгаа хийх арга барил улам сайжрах төдийгүй цаашлаад их сургуулийн дэргэд гарааны компани байгуулах, Японы сургалт судалгааны ажлын туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх давуу талтай юм.

Энэхүү нэгдсэн хурал нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн 7 хоног арга хэмжээний эхний ажил бөгөөд 03 дугаар сарын 11-15-ны өдрүүдийг “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН 7 ХОНОГ” болгон өдөр бүр үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Төр зардлыг нь гаргаж хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бүх ордоо хувийн хэвшлээс буцаан Төрийн мэдэлд авах шийдвэр: