ХӨВСГӨЛЧҮҮД “АСПАЙР МАЙНИНГ” ХХК-ИЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ АВТО ЗАМ ТӨМӨР ЗАМЫГ ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙНА

2019-03-13  

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн хэд хэдэн суманд эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж тус аймгийнхан багагүй бужигнаантай байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан бид “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн А.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

- Хөвсгөл аймагт “Аспайр майнинг” ХХК-ийн авто зам болон төмөр зам тавих төслийг Хөвсгөлчүүд эсэргүүцэж, хоёр, гурван ч суманд жагсаал, цуглаан боллоо. Та “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аа төлөөлж тэнд очиж жагсаал, цуглаан зохион байгуулаад ирсэн байх. Чухам яагаад эсэргүүцээд байгаа талаараа тайлбарлаач ?

Жилийн өмнө нэг нэгнээ танихгүй хэсэг залуус цахим хуудаст нэгдэж “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аа байгуулсан. Тэр цагаас хойш Хөвсгөл нутгаа онгон дагшнаар нь авч үлдэх гэж хичээн ажиллаж байна. Өнгөрсөн жил алдарт Эрчимийн нурууны ай сав газарт “Аспайр майнанг” компаний охин компани болох Блэк рок хууль бусаар лиценз авч ухах гэж байхад нь хууль ёсны шаардлага тавин Хөвсгөлийн залуус, орон нутгийн удирдлагуудтай нэгдэн лицензийг нь хүчингүй болгосон.

Улмаар мөн л “Аспайр майнинг”-ийн охин компани “Хургатай хайрхан” компани ШШГЕГ-ын харьяа Хорих 441-р ангитай хууль бусаар ашиглалтын гэрээ хийж, мөн “Пи Эс Эс Ти”-аар ухуулж байхад нь нутгийн иргэдтэйгээ хамтран тэмцсээр үйл ажиллагааг нь зогсоосон.

Харин өнөөдөр “Аспайр майнинг” ХХК Цэцэрлэг суман дахь Могойн голын нүүрсийг Эрдэнэт хүртэл зөөх төмөр зам, авто зам барихаар зэхэж байна. Гэвч энэ зам баригдлаа гээд Хөвсгөлийн ард иргэдэд ямар ч үр өгөөжөө өгөхгүй. Харин ч тав зургаан сумын нутаг дамнан онгон дагшин байгалийг тоос, шороонд хутгаж, Идэр, Тэс, Бүгсий, Сэлэнгэ мөрний ай савуудыг даган орших мал аж ахуйг үгүй хийж, амьтан ургамлыг сүйтгэх аюул нүүрлэх гэж байна. Тиймээс бид эсэргүүцэж байгаа юм.

- Сая Хөвсгөлд өрнөсөн жагсаалаар урлаг, соёлынхныг ч эсэргүүцсэн гэсэн үү?

“Аспайр майнинг” ХХК нүүрсээ зөөх авто зам барих зөвшөөрөл авахын тулд РашААнт, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг сумдад очиж урлагийн тоглолт зохион байгуулж, хэлэлцүүлэг хийж улмаар иргэдийн зөвшөөрлийг авсан мэт хуурамч бичиг бүрдүүлэхээр ажиллаж байсныг нь бид иргэдтэйгээ нийлэн эсэргүүцсэн. Аль ч сум урлаг соёлынхныг ч хүлээж аваагүй.

- Энэ жагсаал цуглаан болохтой зэрэгцээд таныг “хатны хойд дүр” гэх мэт мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна л даа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Энэ чинь намайг дарж авах гол зэвсэг нь. Намайг хамт олноо төлөөлөөд урд нь гарч дуугарсны төлөө элдвээр дарамталж, зохион байгуулалттай олон хүнээр доромжлуулан гутаах гэж оролдож байна. Өнгөрсөн жил эрүү болон зөрчлийн таван ч хэрэг миний нэр дээр үүсгэсэн. Мэдээж бидний тэмцэл зөв байсан учир буруутгаж чадаагүй.  Харин энэ удаад төлөвлөсөн ажлыг нь нураасан учраас намайг хорлох гэсэн оролдлого нь юм байлгүй. Монголд хаан, хатад ТОДРУУЛДАГ мухар сүсгийн, эд мөнгөний бүлэглэлүүд зөндөө бий. Надтай надгүй тэр хатад нь Монголоор дүүрэн бий. АЛЬ ХЭДИЙН ТОДОРЦГООЧИХСОН. Өнөөдөр 21-р зуунд харамсмаар мунхралд идэгдээд, төөрөөд яваа Монголчууддаа харамсдаг. Чингис хаан бидэнд нялуун, шулуун халуун дайнаас л болгоомжлоорой гэж захисан байдаг байтал яг тэр дайнаар нь өөрсдөө бид амьдраад байгаа нь харамсалтай. Нялуун дайн гэдэг нь: мухар сүсэг оюуны хоосрол, шулуун дайн гэдэг нь: нам эвсэл талцан зөрчил болон бидний энэ байгаа нийгэм, халуун дайн нь өнгөтэй байвал, мөнгөтэй байвал, хүнээс илүү байвал, цол гуншин, алдар нэртэй байвал гээд өнгө мөнгөөр бүхнийг хэмжих энэ дорой ухамсар.

- Мэдээж Хөвсгөл нутгаа хамгаалахын төлөө гүйж байгаа учир Хөвсгөл нутгийн уугуул иргэн биз?

Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын унаган хүүхэд. Бага наснаасаа хурга тугал хариулж, хонь ямаа, үхэр мал сааж, дүү нарынхаа дээл гутлыг оёж өссөн. Хотод амь амьдралын гараа маань ч ганц оёдлын машинаас эхэлсэн. Хүмүүсийн дээл хувцас оёж зардал мөнгөө олдог байсан. Одоо харин нутаг усныхаа төлөө гүйхээс өөр арга алга байна.

- Таныг монгол өв ухааны талаар судалгаа хийж, сургалт, лекц хийдэг гэж сонссон?

Би Монгол ухаан, өв соёлоо 10 гаруй жил судалж, сургалт лекцээ хийж, илүү дээдэлж, суралцаж, улмаар дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ шинжлэх ухаан болох сенергетикийн шинжлэх ухааныг шимтэн сонирхдог. Одоо цагт энэ шинжлэх ухаан руу дэлхийн бүхий л нэр хүндтэй эрдэмтэд орж, орчлон юмсын учир шалтгааныг хайж, бүтээл судалгаагаа хийж байна. Бүх шинжлэх ухаануудыг салгаж биш нэгтгэж судалдаг, ер нь юмсын цаад учир шалтгааныг судалдаг ухаан л даа. Энэ шинжлэх ухааныг судлаад үзэхээр, бидний өвгөдийн гүн ухаан л байгаа юм. Тиймээс л биднийг дэлхий маш их анхаарч байгаа. 5000 жилийн тэртээ байсан Ведийн шаштирт 21-р зуун буюу оюуны эриний ухааныг төв азийн цээжинд байгаа онигор нүдтэй хар үстэй, хөх толботой ард түмэн авч явна гэсэн байдаг. Гэтэл бид шарын, харын элдэв шашин мухар сүсгүүддээ идэгдэж уруудахад унтах идэх, самуурах гурав болчихсон, бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмсөж, хэрэлдэж, хэл амаа билүүдэж, найрлаж наадаж, зугаацахаас өөргүй өдөр хоногийг өнгөрөөж, газар нутгаа харийнханд зөөлгөөд, ухуулаад сууж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг.

- Төрийн бус байгууллага хөдөө орон нутгаар явж ажиллахад зардал мөнгө их шаардагдах байх л даа. Энэ зардал мөнгөө яаж зохицуулдаг юм бол?

Манай Төрийн бус байгууллага гишүүнчлэлийн хураамж болох 20000 төгрөгийг сар бүр цуглуулж, энэ мөнгөөрөө л хөдөө, гадаа явж, тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлж байна даа. Онцгой тохиолдолд өөрсдийн боломжоороо мөнгө гарган, үйл ажиллагаандаа хандивлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийхээ хажуугаар би сум орон нутагтаа байнга ирж, өөрийнхөө чадах хэмжээнд бусдад дэм тус үзүүлэхийг хичээдэг. Сум, сургуулийн ойн баярын арга хэмжээнд хандив өгөх зэргээр.  Хэдэн жилийн өмнө Түмэнбаярын Оюунчимэг “Зөөлөн” гээд хүнсний дэлгүүртэй эгч спорт цогцолбор барих гэж байхад нь таван сая төгрөг бэлэн өгч байлаа. Мөн гурван жилийн өмнө “Ноёд” буудлыг ажиллуудаг нутгийн дүү нарт нэг машинаа, мөн тодорхой хэмжээний мөнгө өгч туслаж л явлаа. Энэ бүхнийг өөрөөсөө л гаргана. Өөрөөр бусдыг хардаж, сэрдээд байгаа шиг бидэнд туслаад, санхүүжүүлээд байгаа хүн алга.  

Би Германы шинэ технологийн аппарат, эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол болон Хятад, Солонгосын зах зээл дээр сурталчлан зардаг. Хөвсгөлдөө ч салбар хэрэглэгч нартай болсон. Үүнийхээ хүчээр л өдий зэрэгтэй болоод л байна. Далимдуулаад хэлэхэд, таныг 25-30 насаар залуужуулж, эрүүлжүүлдэг, нобелийн шагналт эсийн бүтээгдэхүүн, гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй, бидэнтэй нэгдээрэй гэж уншигчиддаа уриалъя.

 

C.ЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эх орончдод:Зөв уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар мангастай тэмцэх мэт үлгэрийн хөөргөн зангаа орхи. Төмөрзам, засмал зам тавигдахыг захын нэг хүүхэн мэдэж ярьдаг зүйл биш. Улс орны стратегийн хөгжилд хэдэн зуун жилдээ үр өгөөжөө өгнө. Сумынхаа хилийн дээс алхаж үзээгүй байж иргэдийн тархи угаар чинь бүс нутаг, улс орныхоо ирээдүйн хөгжилд чөдөр болж байгаагаа энэ мангуунууд хэзээ ч ойлгохгүй л дээ. ХАриуц****тай уул уурхайн хөгжил бүс нутгийн дэд бүтцийн хөгжил 12 хамтдаа урагшлах учиртай. Одоо цагт хөдөөгүүр дүүрэн эх орончид. Гэхдээ хэн ирж байна юу хийх гэж байгаа үр шим нь надад гэхээсээ илүү улс орны хөшжилд тустай талаас нь харахгүйгээр БИ БИШ БОЛ ЧИ ЛАВ БИШ гэдэг сэтгэхүй давамгайлдаг болж. 2019-03-13
Эх орончдод:Зөв уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар мангастай тэмцэх мэт үлгэрийн хөөргөн зангаа орхи. Төмөрзам, засмал зам тавигдахыг захын нэг хүүхэн мэдэж ярьдаг зүйл биш. Улс орны стратегийн хөгжилд хэдэн зуун жилдээ үр өгөөжөө өгнө. Сумынхаа хилийн дээс алхаж үзээгүй байж иргэдийн тархи угаар чинь бүс нутаг, улс орныхоо ирээдүйн хөгжилд чөдөр болж байгаагаа энэ мангуунууд хэзээ ч ойлгохгүй л дээ. ХАриуц****тай уул уурхайн хөгжил бүс нутгийн дэд бүтцийн хөгжил 12 хамтдаа урагшлах учиртай. Одоо цагт хөдөөгүүр дүүрэн эх орончид. Гэхдээ хэн ирж байна юу хийх гэж байгаа үр шим нь надад гэхээсээ илүү улс орны хөшжилд тустай талаас нь харахгүйгээр БИ БИШ БОЛ ЧИ ЛАВ БИШ гэдэг сэтгэхүй давамгайлдаг болж. 2019-03-13
Зочин:Уул уурхай ухагчид эхлээд Оюу толгой, Тавантолгойг ашигтай ажиллуулаад, Монгол хүмүүсийг нэг бүрчлэн өрөнд оруулсан 22.7 сая төгрөгийг өхгүй болгочихоод олон юм яриасай. Би энэ байгууллагыг, Хөвсгөлийн залуусыг, ард түмнээ дэмжиж байна. 2019-03-13
Зочин:Хөвсгөлчүүдийг дэмжиж байна уул уурхай түүнийг дагасан төөр замыг эсэргүүцэж байна. Гадна дотны хулгайчидыг дэмжиж гар хөл болсон нөхдүүд Хөвсгөлд ирээд үзээрэй!!!! 2019-03-13
UB.s:1. Энэ урт замын тэр томоохон тээврийн хөдөлгөөнийг ашиглан жижиг2 бизнес хийвэл ард иргэдэд үнэхээр ашигтай даа......энд ярьсанчлан нэг захын авгай тийм том бүтээн байгуулалтанд нэмэр болохгүй бол дуугай л байж байх хэрэгтэй байна аа.... 2т. Засмал зам барьлаа гээд одоо байгаа шороон замаас чинь илүү их тоос босгох уу? Боддоо!! 3т. Хөвсгөлчүүдээ шороон зам дээрээ тоосоо босгож давхиад зэрэлгээрэй амьдрах үгүйгээ өөрсдөө мэддээ.....!! 2019-03-13
Зочин:Ард иргэд нь эзэн нь гэж үндсэн хуульд зааснаар байтал хятадууд 100 % эзэмших уул уурхайн зам Хөвсгөлчүүдэд хэрэггүй. Хөвсгөлчүүд бид өөрсдийн замтай. Бид Уул уурхайгаас татгалзана. 2019-03-13
Зориг:Хөвсгөлд уул уурхайн хятад зам нэг л орвол Монгол сүйрэх болно. Урд аймгуудыг там болгочихоод ,ард иргэдийг нь өрөнд оруулчихаад, амьдарлын минь өлгий болсон уул ус руу минь бүү шуна. Би малчин хүн малаа маллаад, үр хойчдоо удамжлалаа өвлүүлээд бид амьдарчихна. Зүгээр л буудна шүү. 2019-03-13
Үүн шиг гамшиг байхгүй:Үүн шиг гамшиг байхгүй 2019-03-14
Хөвсгөлийн хүү:Хөвсгөлчүүд бүгд эсэргүүцэж байгаа. Бид эх нутгаа ухуулахгүй!!! 2019-03-14
тм:Хамга**** ашиглах хоёр эн тэнцэж байж хариуц****тай уул уурхай эхлэнэ...Өнөөдөр монгол оронд тийм биш эсрэгээрээ байна...Уул усны иж бүрдмэл сайхан хангайгаа ухах нь хэр оновчтой вэ...бодох л хэрэгтэй ...хөдөөний хүмүүс гэрлээр зэрлэг бүдүүлэг байдаггүй юм..үеийн үед энэ эх орныг чинь бүтэн байлгахад хувь нэмрээ хамгийн ихээр оруулсан хүмүүс...ад үзэж үл болно...дөрвөн ханан дунд сууж мөнгө бодсон зарим нэгэн үүүнийг бодууштай. 2019-03-14
mongol:eh oronch emegeid bayr hurgiy 2019-03-14
Zochin:Haryuts****tai uul uurhaig demjih heregtei.Nutag usand hugjil devshil avchirch Ulaanbaatar hot ruu zugleh humuusiin ursgal bagasaj ter nutagt ajliin bair nemegdej har zamaa dagan hugjil devshil l orj irne Yum bolgoniig tyilshruulahaa bolimoor bnaa zaluuchuudaa.. 2019-03-14
ХөА:Монголоор нэг том,жижиг уул уурхай байна.Тэд нараас хариуц****тай үйл ажил****а явуулж байгаль орчинд сөрөг нөлөөгүй,нөхөн сэргээлтийг хуучин байсан төрхөнд нь хийж , улс орон,иргэдэд өгөөжөө өгч байгаа уурхай хаана байна.Хариуц****тай,зөв уул уурхай гэж ****агчид минь. 2019-03-14
Хөвсгөл нутгаа гэсэн сэтгэлтэн:Монголд зөвөөр хөгжсөн уул уурхай нэгээхэн ч байхгүй. Хэрэв зөвөөр хөгжсөн бол өдийд монгол орон дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэх байлаа. Уул уурхайн ард н их мөнгө .болон авилгал байгаа учираас хэзээч зөвөөр хөгжиж чадахгүй шүү дэ. Тийм учираас онгон дагшинаар н авч үлдсэн н дээр монголчууд засмал замтай ч болно замгүй ч болно төмөр зам бол бүр хэрэггүй. Хөвсгөлийн ухаалаг залуучуудаа дэмжиж байна 2019-03-14
Хөвсгөл нутгаа гэсэн сэтгэлтэн:Монголд зөвөөр хөгжсөн уул уурхай нэгээхэн ч байхгүй. Хэрэв зөвөөр хөгжсөн бол өдийд монгол орон дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэх байлаа. Уул уурхайн ард н их мөнгө .болон авилгал байгаа учираас хэзээч зөвөөр хөгжиж чадахгүй шүү дэ. Тийм учираас онгон дагшинаар н авч үлдсэн н дээр монголчууд засмал замтай ч болно замгүй ч болно төмөр зам бол бүр хэрэггүй. Хөвсгөлийн ухаалаг залуучуудаа дэмжиж байна 2019-03-14
зочин:Энэ тэмцэлийг эсэргүүцээд байгаа хүмүүст хэлэхэд яасан ч их мэдлэгэтэй том ч ярьдагийн. Ингэж том ярьсаар 20 жил болж байгаа . Манай Монгол улсын аймаг бүрд ашиглаагүй ухаагүй газаргүй болж байна. Бүгд л анх ярьсан шигээ том бүтээн байгуулалт, хэдэн арван жилээр монголыг цатгаад явчихна гэсээр ирсэн. Эргээд бүгдийг хар. Уул уурхай нь ямар өгөөжээ өгөөдөхөв. Үр өгөөж .нь хаа байна. Яасан их холыг боддог болохоор биднийг өртэжй амьдруулаад байнаа. 2019-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АВАРГУУДЫН ЛИГТ АЛЬ БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?