БААТАР (ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД) : МОНГОЛ УЛС ЗАХ ЗЭЭЛЭЭ ЯМАР Ч ХАМГААЛАЛТГҮЙ ОРХИСОН

2019-03-13  

-Хөгжиж дэвжсэн улс орны туршлагаас бидэнд суралцсан зүйл алга. Япон, Солонгос, Вьетнам гээд Азийн орнууд өөрийн зах зээлээ төрийн бодлогоор хэрхэн хамгаалав. Тэгэхэд бид юу хийв? гээд харьцуулахад дэндүү гунигтай бодол төрж байна. Дээрхи орнууд татварын бодлогоор үндэсний компани, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ бүрэн хамгаалж чадсан.

Харин Монгол улс ерөнхий сайд Энхсайханы үед гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрлэл, өөрийн компаниудыг "живүүлсэн". Монголын үндэсний гэх тодотголтой олон компани Монгол улсын ерөнхий сайдаар богинохон хугацаанд ажиллахдаа гаргасан хорлогон бодлогын уршгаар "хөлөө алдсан". Дээр нь гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тун буруу.

Солонгос улсын жишээг дуулгая. Тэнд гадаадын хөрөнгө оруулалт бол жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт л байдаг. Солонгосын үндэсний компанид гадаадын компани хөрөнгө оруулалт хийдэг. Тэгтэл манайх гаалийн татварыг нь тэглээд, эхний 5 жилд гадаадын хөрөнгө оруулалттай компанийг татвараас чөлөөлөөд, гадаадын компанийг Монголд бий болгох, хүчийг нь авахуулах төрийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Ийм л алдаатай бодлогыг нэн даруй засаж , залруулах хэрэгтэй гэж "Намын төр үү? Түмний төр үү? " анхдугаар хэлэлцүүлэгт оролцсон онц багөөд бүрэн эрхт элчин сайд Баатар хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?