Д.ЧИЛХААЖАВ: МОНГОЛД БҮЛЭГЛЭЛИЙН ТӨР БИЙ БОЛСОН

2019-03-13  

- "Намын төр үү? Түмний төр үү?" гэдэг асуудлыг та бид хэлэлцэж байна. Аль нь ч биш. Бүлэглэлийн төр Монгол улсад ноёрхож байна. Энэ бүлэглэл Монголын төр, засагт сонгууль, улс төрийн намаар дамжин тогтож байна. Цаашид ч удаан оршин тогтнохыг хүсэж байна. Нэг л жишээ хэлье.

УИХ-ын сонгуулийн хуулийг эрх баригчид 8 удаа өөрчиллөө. Өнөөдөр ч өөрчлөх гэж байна. Зөв засаглалтай болох, сонгогчдын эрх ашгийг хамгаалахын тулд энэ өөрчлөлтийг хэзээ ч хийж байгаагүй. Төр, түмнээ бодсон өчүүхэн ч сэтгэл тусдаггүй. Зөвхөн л, яавал өөрсдөө дахин сонгогдох вэ? гэдгийг л нарийн тооцсон өөрчлөлтийг өөрсдөдөө зориулан хийдэг. Бид ийм л бүлэглэлийн төртэй.

Ингэж "Намын төр үү? Түмний төр үү?" анхдугаар хэлэлцүүлгийн үеэр Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан Д.Чилхаажав хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

 

Ц.ХИШГЭЭ
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АВАРГУУДЫН ЛИГТ АЛЬ БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?