КАНАД САН ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА

2019-03-14  

Нийгмийн эмзэг асуудлуудад ашгийн бус байгууллагуудаас шийдэл дэвшүүлсэн санаачилгуудад санхүүгийн дэмжлэг олгож ирсэн Монгол дахь Канад сан өнөөдөр 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулга арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөгжиж буй орнуудын хөгжлийг Канад Улсын Засгийн газраас дэмжигч хөтөлбөр болох Канад сан нь 1997 оноос хойш дүүрэг, орон нутаг, олон нийтийн тогтвортой хөгжлийн төлөө нийт 426 жижиг төсөлд 7 сая канад долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоод байна. Үүгээрээ тус сан нь Монгол Улсад хамгийн олон тооны төсөл, санаачилгыг дэмжсэн хөтөлбөр болж байгаа юм.

Давхардсан тоогоор нийт 6 сая иргэн эдгээр төслийн үр ашгийг хүртсэний ихэнх хэсгийг хүүхэд, эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Мөн төслийн санхүүжилтийн тал хувийг хүний суурь хэрэгцээг хангах, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн асуудлуудыг шийдэх санаачилгуудад зарцуулжээ.

Энэ жил Канад сан нь төслийн шалгаруулалтаа “Хөгжлийг орон нутагт бүтээе” уриалга дор явуулж байгаа бөгөөд, дараах дөрвөн чиглэлээр, онцгой үр дүнтэй байх төслүүд хүлээн авахаа мэдэгдээд байна.

  • Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах.
  • Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.
  • Эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл г.м. хүний суурь хэрэгцээг хангах.
  • Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; нэн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.

Тус сангийн Монгол дахь үйл ажиллагааг ахалж буй Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул: “Канад Улсын засгийн газар Монгол Улстай зөвхөн эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлээд зогсохгүй, нийгмийн хөгжлийн асуудлуудад ч анхаарч, орон нутгийн иргэдийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон зуун төслийг  дэмжиж ирлээ. Цаашид Монгол Улс хөгжлийн цогц бодлого баримтлан, орон нутагт нийгмийн үйлчилгээг сайжруулж, ажлын байр, эдийн засгийн бусад боломжуудыг нээж ажиллахад нь бид хамгийн ойр хамтрагч хэвээр байх болно”  хэмээн өгүүлж байна.

Канад сан нь нэг төсөлд 50,000 канад доллар хүртэлх хэмжээтэй санхүүжилт олгодог бөгөөд жилд дунджаар 12 төсөл шалгаруулж байна. 2019-2020 онуудад хэрэгжих төслийг шалгаруулах уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг www.canadafundmongolia.mn хаягаар орж аваарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
В. Энхтуяа :ХБИ-ийн бүтээлч байдлыг дэмжих, чадавхижуулах , орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, нийгмийн харилцаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор бичсэн төслийн хүрээнд дээрх тоног төхөөрөмжийг Канад сангаас санхүүжүүллээ. Энэ төслийн гүйцэтгэгч Хараагүй Хүмүүсийн Инноваци Хөгжлийн Төв ТББ аймгийн нийтийн номын санд сургалт зохион байгуулж байна. Та бүхний өмнө манай үүд хаалга, үргэлж нээлттэй байх болно. Номын сандаа ирж мэдээлэл харилцааны шинэ техник технологиор дамжуулан өөрсдийгөө чадавхижуулаарай. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн төслийн зохицуулагч М. Цэнгэл, сургагч багш Э. Ууганбаяр, сургагч багш Б.Ангараг-Эрдэнэ, сургагч багш Л.Энхтуул нартаа маш их баярлалаа. Та нартаа ажлын амжилт сайхан бүхнийг хүсье. 2019-10-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?