“ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

2019-03-15  

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахаар  болсон байна. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал боллоо. Олзны хойноос хэт хөөцөлдөж аюулгүй байдлаа орхигдуулснаас болж өнөөдөр хүний амь нас эрсдлээ. Мөн Туул голын гольдролын өөрчлөн ашиглалт хийж байсан учраас тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэж үзэж байна. Цаашид мэргэжлийн бус хүмүүсийн энэ мэт үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Зохих дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах болно. Тиймээс тус компанийн лицензийг нь цуцална".

МХЕГ-аас дүгнэлт оруулж ирвэл УУХҮ-наас "Эко-Алтан Заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн" гэлээ. 

 

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?