Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон байна.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал боллоо. Олзны хойноос хэт хөөцөлдөж аюулгүй байдлаа орхигдуулснаас болж өнөөдөр хүний амь нас эрсдлээ. Мөн Туул голын гольдролын өөрчлөн ашиглалт хийж байсан учраас тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэж үзэж байна. Цаашид мэргэжлийн бус хүмүүсийн энэ мэт үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Зохих дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах болно. Тиймээс тус компанийн лицензийг нь цуцална".
МХЕГ-аас дүгнэлт оруулж ирвэл УУХҮ-наас "Эко-Алтан Заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн" гэлээ.
О.НОМИН