"САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГ ЯРИЛЦЛАГААРАА "ХААН" Н.ЭНХБАЯРТ ҮГ ДАЙЛАА...

2019-03-18  
Маш нуугдмал хүн ил гарлаа. ХХБ-ны нэр бүхий эздийг хэсэг хугацаанд баривчлан саатуулав. Тэгэж байж энэ хүн олон нийтэд ил болов. Иргэд царай зүсийг нь анх удаа бодитоор нь тольдлоо. Эрдэнэбилэг, Орхон нарыг суллахаар прокуророос хөөцөлдөж байх зуур мөрдөн байцаагчид амжуулаад эхний байцаалтыг авч, хэрэгтэй гэх мэдээллээ асуугаад амжсан. Хариултыг авч чадсан эсэх нь бүрхэг. Энэ бүхний эцэст Эрдэнэбилэг бүр ил гарч, өдөр тутмын сонинд ярилцлага хүртэл өгөв. Ярилцлага нь төлбөр тооцоо хийгдсэн мэт, захиалгатай ярилцлагын "үнэр" ханхаллаа. Тэр нь ч дүүрч.
 
 
Харин тэр ярилцлагынхаа явцад нэгэн цагт Монголыг удирдаж, "нүд, чих, хамар" зэрэг хоч зүүж байсан нэгэн "хаан"-ы тухай дурдсан нь анхаарал татав. Тэгэхдээ , -Надаас Худалдаа Хөгжлийн Банкныхаа 20 хувийг өгөхийг " хаан" шаардсан. Би өгөөгүй. Үүндээ одоо ч бахархдаг гэж хэлээд авав. Энэ бол түүнийг хэдхэн хоногийн өмнө "Цензургүй яриа"-гаар шүүмжлээд авсан МАХН-ын дарга Н.Энхбаярт хандаж хэлсэн үг гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож болох байлаа. Нөгөө талаар энэ үгийг мөн өнөөгийн "хаан" болох Баттулгад хаягласан дайвар үг гэж ойлгож болох. Тэр яаж ч шаардсан, шахсан 49 хувиасаа хагацах дургүй гэдгээ мэдэгдэж амжив. Тиймээс ч Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн тухайд -Бид хууль зөрчөөгүй, улсаас мөнгө аваагүй. Тиймээс олон улсын шүүхэд хандах болсноо мэдэгдлээ. Ийм нэгэн ярилцлагын хэлбэрт шилжүүлсэн мэдэгдлийг Эрдэнэбилэг гэгч өглөө.
 
 
 
 
 
Ц.ЭНХБАТ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жж:Энэ Ярилц**** жүжиг Эдгээр хүмүүс ярилц**** өгөхдөө дандаа нэг өрөөнд суугаа байгаа нь хачирхалтай 2019-03-19
Zochin:Ene zergiin har tugtsugiig zugeer l zuurdaar yavna uul. 2019-03-20
Zochin:Jinhene ezen ni bish gedeg ni ilt bhad ene hun bolij uz 2019-03-20
zochin:chaan N.Enchbayriin chunal er duusachgui 2019-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?