“ХОВД АЙТЫС-2019” ОЛОН УЛСЫН НААДАМД 30 ГАРУЙ ЯРУУ НАЙРАГЧ (АХЫН) ОРОЛЦЛОО

2019-03-19  



Жил бүрийн 3-р сарын 22-нд Казакын ард түмэн Нарны баяр буюу “Наурыз”-ын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Тус баярыг тохиолдуулан олон төрлийн уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн Засаг даргын ивээл дор 3-р сарын 18-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж буй харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадам юм.

Казак үндэстний биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, зан заншлыг сурталчлан, өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулж буй тус наадамд Казакстан Улсын Павлодар, Караганда, Дорнын Казакстан мужийн болон Баян-Өлгий, Ховд аймгийн 30 гаруй яруу найрагч (ахын) оролцож байна.

Айтыс буюу Казак ардын уламжлалт цэц булаалдааныг 3 үе шаттайгаар явуулах бөгөөд оролцогчид тухайн цаг мөчид дуугаа зохион дуулж, хэл ярианы баялаг, дууны агуулга, дуулах ур чадвараараа өрсөлддөгөөрөө бусад төрлийн харилцаа дууны уралдаанаас ялгаатай юм. Тус наадмыг зохион байгуулснаар Казакын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, ардын уламжлалт цэц булаалдаанаар дамжуулан ард иргэдийн нэгнээ хүндэтгэх уламжлалыг залуу хойч үеийнхэнд таниулах чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.

“Ховд Айтыс-2019” нь Ховд аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй харилцаа дууны олон улсын наадам бөгөөд өмнө нь 2007, 2016 онд зохиогдож байжээ.



 

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?