Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр ард түмэндээ хандан зурагтаар үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас огцорч байгаагаа мэдэгдэв. Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна. Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байжээ. 2015 онд болсон сонгуулиар тэр дахин таван жил улс орныг удирдах мандатаа аваад байсан юм.
Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өглөө. Түүнийг 29 жилийн өмнө Казастаны төрийн эрхэнд гарахад АНУ-д том Буш, Их Британид Жон Мэйжор, Германд Хэлмут Коль, Хятадад Ян Шанкун, Монголд Жамбын Батмөнх ерөнхийлөгч, ерөнхий сайдууд байжээ.