КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НУРСУЛТАН НАЗАРБАЕВ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-03-20  

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр ард түмэндээ хандан зурагтаар үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас огцорч байгаагаа мэдэгдэв. Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна. Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байжээ. 2015 онд болсон сонгуулиар тэр дахин таван жил улс орныг удирдах мандатаа аваад байсан юм.

Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өглөө. Түүнийг 29 жилийн өмнө Казастаны төрийн эрхэнд гарахад АНУ-д том Буш, Их Британид Жон Мэйжор, Германд Хэлмут Коль, Хятадад Ян Шанкун, Монголд Жамбын Батмөнх ерөнхийлөгч, ерөнхий сайдууд байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?