Х. Мандахбаяр. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр 1 жил гаруйн өмнө сонгогдсон. Зиндаа сайт, Зиндаа сэтгүүлийг эзэмшдэг. Тэгвэл түүний эзэмшлийн Эрхэт Монгол групп нь "Өглөөний сонин"-г мэдэлдээ авч, түр завсарлаад байсан уг сонинг дахин хэвлэлийн зах зээлд гаргаж эхэлсэн байна.
Уг сонины анхны эзэн нь Сонины Холбооны ерөнхийлөгч Хадбаатар байсан. Түүнээс уг сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нинжжамц( МНВ-ийн ерөнхий захирлаар ажиллаж буй) уг сониныг худалдан авсан гэдэг. Нинжийн ард МАН-ын харьяалал бүхий улс төрч байсан гэдэг. Нинж " Өглөөний сонин"-г Лу.Болд нарын улс төрчдөд худалдсан гэх мэдээлэл бий. Харин Лу.Болд -Улс төрчид хэвлэл мэдээлэл эзэмших нь буруу хандлага. Тиймээс би хэвлэлээсээ татгалзаж байна гэх мэдээлэл хийсэн. Ийнхүү эзэн эзэн дамжсан " Өглөөний сонин" шинэ эзэнтэй болов. Мандахбаярын ард МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчид бий гэх мэдээлэл давхар цацагдлаа. Нийтлэлийн бодлогыг нь харах л үлдлээ.
О.НОМИН