"ӨГЛӨӨНИЙ СОНИН" ШИНЭ ЭЗНИЙ МЭДЭЛД ШИЛЖИВ

2019-03-20  

 

Х. Мандахбаяр. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчөөр 1 жил гаруйн өмнө сонгогдсон. Зиндаа сайт, Зиндаа сэтгүүлийг эзэмшдэг. Тэгвэл түүний эзэмшлийн Эрхэт Монгол групп нь "Өглөөний сонин"-г мэдэлдээ авч, түр завсарлаад байсан уг сонинг дахин хэвлэлийн зах зээлд гаргаж эхэлсэн байна.

Уг сонины анхны эзэн нь Сонины Холбооны ерөнхийлөгч Хадбаатар байсан. Түүнээс уг сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нинжжамц( МНВ-ийн ерөнхий захирлаар ажиллаж буй) уг сониныг худалдан авсан гэдэг. Нинжийн ард МАН-ын харьяалал бүхий улс төрч байсан гэдэг. Нинж " Өглөөний сонин"-г Лу.Болд нарын улс төрчдөд худалдсан гэх мэдээлэл бий. Харин Лу.Болд -Улс төрчид хэвлэл мэдээлэл эзэмших нь буруу хандлага. Тиймээс би хэвлэлээсээ татгалзаж байна гэх мэдээлэл хийсэн. Ийнхүү эзэн эзэн дамжсан " Өглөөний сонин" шинэ эзэнтэй болов. Мандахбаярын ард МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчид бий гэх мэдээлэл давхар цацагдлаа. Нийтлэлийн бодлогыг нь харах л үлдлээ.

 

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?