Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗАЖИЛСАН БОХИЙГ ЯАГААД ХЭН Ч ҮЛ ХАДГАЛАВ?

2019-03-21  
2005 онд АН-ын дарга Ц.Элбэгдорж Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Тэрбээр Сүхбаатарын талбайгаас намынхаа байр луу алхах зууртаа зажилж явсан бохио гаргаж, засмал зам дээр хаясныг сэтгүүлчид дурандаж, мэдээлж байсан. Харин тэр бохийг хэн ч авч хадгалаагүй.
 
Тэгвэл зажилсан бохь тухайн эзнээсээ хамаарч ямар үнэд хүрч болох бодит нэгэн жишээг дурдая. Английн Манчестер Юнайтед багийг 27 жил тасралтгүй удирдсан, дасгалжуулагч Сэр Алекс Фергусоны тус багтайгаа хийсэн хамгийн сүүлчийн тоглолтын үеэр зажилсан бохийг дуудлага худалдаанд оруулсан нь 390 мянган фунт стерлинг буюу монгол төгрөгөөр 1 тэрбум 200 сая төг хүрчээ. Фергусоны дасгалжуулагчаар ажилласан сүүлчийн өдөр түүний удирдсан Манчестер Юнайтед баг Английн Премьер Лигийн тэр улирлын хамгийн сүүлчийн буюу 38 дахь тойргийн тоглолтыг Вест Бромвичем багтай хийж 5:5-аар тэнцсэн тухай Английн хэвлэлд бичсэн байна. Тэр тоглолтын үеэр түүний зажилсан бохийг хадгалж, 6 жилийн дараа дуудлага худалдаанд оруулсан нь энэ. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг Манчестер Юнайтед багийн сайн үйлсийн санд хандивласан байна.
 
Ийнхүү зажилсан бөх 1 тэрбум 200 сая төгрөг хүрдэг жишгийг Английн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон тогтоолоо. Сэр Алекс Фергусон нь 1986 -2013 оныг дуустал Манчестер Юнайтед багийг удирдахдаа 13 удаа Английн аварга, 2 удаа Аваргуудын Лигийн аваргын цомыг өргөсөн. Энэ үзүүлэлт нь Сэр Алекс Фергусонд Английн домогт дасгалжуулагч гэдэг нэр алдрыг хайрласан.
 
 
 
 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?