МОНГОЛ УЛСАД НИЙТ 127322 КАЗАХ ИРГЭД АМЬДАРЧ БАЙНА

2019-03-22  

Казах түмний түүх нь 130 жилээр хэмжигдэнэ. Анх 1875 оны үеэр Хятад улсын Алтайн Шинжан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй. 1930–аад оноос Алтайн хязгаарын казах иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн ирэх болжээ.

1911 онд Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд Керей, Найман овгийн 21000 казах иргэд амьдарч байжээ.

1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнх болсон Казакийн үндэсний асуудлыг шийдэж 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулжээ.

Одоогоор Монгол улсын нийт хүн амын 3.9 хувь нь казах үндэстэн эзэлдэг.

Монгол улсад нийт 127322 казах иргэд амьдардгаас 63505 эрэгтэй, 63815 эмэгтэй байна.

Казахууд баруун бүсийн хүн амын 23.6 хувийг эзэлдэг бөгөөд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатарт хотод оршин суудаг байна.

Харин Баян-Өлгий аймагт Казах иргэдийн 75.7 хувь нь амьдардаг ажээ.

Иргэдийн 53761 хот суурин газарт бол 73561 хөдөө амьдардаг. Казах үндэстний гар урлал дүрслэх урлаг илүүтэй хөгжсөн. Казах бүсгүйчүүд эсгий эсгийн бүтээгдэхүүн хийх мөн үндэстний хувцас гоёл чимэглэл хийдэг бол эрэгтэйчүүд нь модон сав, төмөр сав, болон ясан сав хийхэд мэргэшсэн байдаг. Мөн ан ав хийх, тариа нөгөө тарих ажил эрхлэдэг.

Казах айл болгон хувийн тохилог орон сууц, байшин, эсгий гэрт аж төрөн амьдардаг.  Хөдөөний малчин айлууд өвөлжөөндөө төдийгүй хаваржаа, намаржааны газрууддаа ч хувийн байшин сууцтай болцгоосон байдаг. Байшин эсгий гэрүүд нь саруул уужим бөгөөд үндэснийхээ хээ угалзаар чимэглэн оёсон, хатгасан байдгаас гадна, өөрсдөө урлан бүтээж гоёж, тохижуулсан байдаг. Тэд маш найрсаг зочломтгой зантай. Мөн байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалахаас гадна хангай дэлхийгээ баярлуулахыг илүүд үздэг.

 

 

 

З.НУРЖАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:**** 2020-01-22
зочин:зайлуул 2020-05-27
Зочин:Та нар Монголын нутагт хариас цагаачилж ирсэн байгаа гэдгээ бүү мартаарай. Казакууд Монгол улсын иргэн л юм бол Монгол хэлээр ярьж, бичиж сурах ёстой шүү. Хойноос ирээд хот минийх хотонд ирээд хонь минийх гээд байвал Монголын төр та нарыг хатуу хашраана шүү. 2021-08-26
Зочин:Та нар Монголын нутагт хариас цагаачилж ирсэн байгаа гэдгээ бүү мартаарай. Казакууд Монгол улсын иргэн л юм бол Монгол хэлээр ярьж, бичиж сурах ёстой шүү. Хойноос ирээд хот минийх хотонд ирээд хонь минийх гээд байвал Монголын төр та нарыг хатуу хашраана шүү. 2021-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?