ШИНГЭН АЛТАА ХАЙРЛАЦГААЯ

2019-03-22  

Ус бол дэлхий дээр байх хамгийн энгийн биетийн нэг билээ. Хүн усныхаа 2 хувийг л алдахад ам нь цангаж эхэлдэг. Хэрвээ алдсан усных нь хэмжээ 10 хувь хүртлээ нэмэгдвэл хий зүйл харж эхэлнэ. Харин 12 хувь усаа алдсан тохиолдолд эмчийн тусламжтайгаар л босож чадна. Биеийн усныхаа 20 хувийг л алдвал хүн нас бардаг байна.

Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн ганцхан хувь нь л цэвэр ус байдаг. Мөн хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө 1 хувь нь л алдагдсан байдаг. Хэрэглээ болон нөөц, цаашдын ирээдүйнхээ талаар дэлхийн оршин суугчдын санааг зовоож байгаа устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл болсон энэхүү бодис бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм.

Бид суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор найман литр ус урсдаг байна. Харин 500 гр кофег боловсруулахын тулд ойролцоогоор 11 литр ус ашигладаг. Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80 хувь нь уснаас үүссэн байдаг байна.

Харин бид усаа гамтай хэрэглэж байна уу?. Хотод иргэд тоолууртай, гэр хороололд мөнгөөр авдаг учир хэмнэнэ гамнана. Харин зарим жижиг баар сав, гуанз хоршоо дэлгүүрийн угаалтуур, нойлоор нөгөө иргэдийн хайрлан гамнадаг цэвэр ус тоолуургүй учир ёстой нүд хальтрам хайр найргүй олгойдон урсаж байна. Үүнд холбогдох байгууллагууд анхаарч арга хэмжээ авбал Дэлхийн усны өдөрт их хувь нэмэр оруулах юм байна.

 

 

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?