“ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ

2019-03-23  

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Эко-Алтан заамар" компанийн ослын дүгнэлтийг МХЕГ-аас танилцууллаа.

Нуралт үүссэн гол шалтгаан нь уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүджээ. Анх геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн тус компанийн удирдлагууд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөөгүй, ТЭЗҮ-ийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчлүүд тус тус илэрсэн байна.

Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай хэмээн анхлан дүгнэж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд, дээд талын нуураас доошоо шүүрээгүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.

Мөн тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд өнгөрсөн сарын 21-нд уурхайд эрсдлийн үнэлгээ хийж, удирдлагууддаа хүлээлгэн өгсөн байна. Уурхайн хананд тогтсон мөс хагарч уналтаас болж ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг уг үнэлгээнд дурдсан. Хэрэв уурхайн захирал уг үнэлгээтэй нарийвчлан танилцаж, алдаа, дутагдлаа зассан бол осол гарахгүй байсан гэдгийг МХЕГ-ын улсын байцаагч нар онцоллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?