“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019-03-25  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сантай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлсэн үгэндээ: “Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд Та бүхний өмнө өргөн боломж нээлттэй байна. Тухайлбал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн сургалтад төлбөргүй хамрагдах, хөтөлбөрийн хүрээнд жилийн туршид  ажил, мэргэжлээ зөв сонгох мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, дадлагажих, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй танилцах, эерэг хандлагын болон хувь хүний хөгжлийн сургалт, гэр бүлийн боловсрол,   санхүүгийн болон бизнесийн боловсрол олгох сургалтуудаас гадна, өдөрлөг, уралдаан, тэмцээнд оролцож, өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай сайн үйлс бүтээх олон ажлуудыг хамтдаа хийх болно. Мөн дүүргүүдийн  Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан сэтгэл зүйн болон эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм”  гэлээ.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр  “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар оролцогчдод “Эерэг хандлага” сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөрт 17-21 насны 100 залуу хамрагдах бөгөөд  эхний үйл ажиллагаанд хамрагдсан 250 залуучуудаас цаашид зохион байгуулах үйл ажиллагаа болон залуучуудад зориулсан хөгжим, бүжиг, уран зургийн сургалт, сайн дурын “Нобле клуб”-ын үйл ажиллагаанд оролцох талаар сонирхлын судалгаа авлаа гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?