ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ СУДЛАН ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

2019-03-26  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нарын албан ёсны хэлэлцээ өндөрлөлөө.

2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаар болжээ. 

Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаад Стратегийн түншлэлийн хүрээнд нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих боломжийг судлан шийдвэрлэхээр боллоо.

Мөн хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийг эрчимжүүлэхээр тохиржээ.

Манай улсын эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулахаар боллоо.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон дээрх асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэхээр боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?