Ч.ХҮРЭЛБААТАР: АНХ УДАА ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН, БОЛОН БАРЬСАН БОЛ НЭГ УДАА ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

2019-03-26  

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол шинэ хуулиар 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм. 

Одоо ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг хуульд тусгасан. Ингэж ипотекийн зах зээлийг дэмжих, иргэдээ орон сууцтай болгох бодлогоо Татварын хуульдаа суулгаж өгсөн” гэлээ. 

НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгоё гэсэн заалтыг шинэ хуулинд оруулжээ. 

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?